Намрын сэдвүүдУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Сүхбаатарыг огцруулж, Нийслэлийн МАН-ыг хамгаалж үлдэх хувилбар

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобус нийгэмд анхаарал татаж, асуудал үүсгэв. Эл сэдэвтэй холбоотойгоор өнөөдөр /2023.10.02/ МАН-ын дотоодод жинхэнэ халуун улстөр бужигнах нь.


-МАН-ын бүлэг, ҮАБЗ хуралдаж, Удирдах зөвлөл шийдвэр гаргана-

Тодруулбал, МАН-ын бүлэг хуралдаж, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Хотын Дарга Д.Сумъяабазар нарыг "байцаана". Дараа нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хаалттай хуралдах чигтэй байна.

Бүлгийн хурлаар, намын нэр хүнд, нийслэлийн хамаг мандатын ирээдүй гэхчлэн улстөрийн хариуцлагын асуудал хөндөгдөнө. Улмаар МАН-ын Удирдах зөвлөл рүү асуудлаа оруулж, шийдвэр гарган “пижигнүүлж” мэдэхээр нөхцөл байдал үүсчихлээ. Өөрөөр хэлбэл эрх баригч нам дотор улстөрийн хариуцлага ярьж бужигнах нь.


-Ж.Сүхбаатар өргөдлөө өгч, Д.Сумъяабазарыг ирэх сонгууль бодож үлдээх операц явагдах уу-

Үүнээс урьтаад Ж.Сүхбаатар сайд өөрөө өргөдлөө өгөх үү гэдэг асуулт. Улстөрч хүнийхээ хувьд халагдсанаас өөрөө урьтаад өргөдлөө өгөхийг чухалчлах нь дамжиггүй. Хуулиар мэргэшсэн цагаасаа хойш захиргааны хуулиуд дээр нухлагдсан Ж.Сүхбаатарыг МАН-ынхан түгжрэл, хот, автобус зэрэг аж ахуйн асуудалтай холбож, органик хуулийн хэрэгжилт рүү шидчихсэн. Өнөөх нь сандрахдаа цас тоолж, цагдаатай ажиллаж, гэр хор хорооллын эмийн сан бүртгэлжүүлж, аймгуудын засаг дарга нарт хүн амаа өсгөх даалгавар өгч, буяны цувааг хянах зэргээр элдвээ барсан.

Харин Хотын дарга Д.Сумъяабазарын хувьд нийслэлийн МАН-ын хороог ахалдаг. Энэ утгаараа ирэх сонгуульд Д.Сумъяабазартай хүссэн хүсээгүй шадарлах гүн бат холбоотой. Учир нь тэр өнгөрсөн жилүүдэд асар их хүч, мөнгө төгрөг, энерги зарцуулж нийслэлд хөлөө тогтоосон “фигур” дүр гэдгээр нь МАН түүн дээр бодно. Түүн шиг манлайлал, зангидалт үүсгэж чадах хүн ч нийслэлд байхгүй гэж ч үзэж мэдэх нигуртай.

Гэхдээ Засгийн газрын тэргүүн, МАН-ын даргын хувьд Л.Оюун-Эрдэнэ “асуудал гарвал хална шүү” гэдэг мессежээ аль алинд нь өгсөн аж.

Товчоор бол, түгжрэлийн сайдаа явуулах байдлаар ЗГ бүтцээ өөрчилж, нийслэлийн МАН-аа хадгалах чиглэлд улс төрөө өрнүүлэх. Тэгэхээр дахиад л энэ их хөөрсөн ундууцсан урсгал эрх баригчдад л хэрэгтэй операц болчхож байна даа.


-Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар яагаад тархидуулав. Гол алдаа хаана гарав-

Гол алдаа нь хаана гарав. Тендер зохион байгуулахад асар их хугацаа зарцуулж, алддаг. Хагас жилээс хоёр жил дамнан маргаан үүсэж, завхардаг байдлыг автобус худалдан авах ажиллагаан дээр товчлох үүднээс улсын нууцад хамруулах процесс өрнүүлсэн гэж ойлгогдож байна. Энэ үүднээс 100 автобусны төсөв олсон дээрээ процессоо товчилсон гэсэн үг.

Ерөнхийдөө улсын нууцад оруулах лобби, чиг үүргийг нь Д.Сумъяабазар хийж өгчхөөд, Ж.Сүхбаатар БНСУ-д очоод өөрийн биеэр очиж автобусаа үзчихээд сэтгэл нь амарчихсан. Гэтэл дамладаг, наймаа панз үсэргэдэг монгол сэтгэлгээ худалдан авах ажиллагаанд нь гүйчихсэн.

Солонгосын Daewoo брэндийн автобус шалгарсан унаа гэдгийг дэлхий нийт мэднэ. Гол нь үйлдвэрийн үйл явц дээр тэд яагаад монгол наймааны аргыг зөвшөөрчихөв гэдэг нь өдгөө дарга нарын толгой эргүүлж, эргэлзээтэй асуудлын түгжээ болчхоод байгаа аж.

Чухам үүн дээр ч Хотын дарга Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар сайд нар өөрсдөө мадлуулчхаад буй. Тиймдээ ч тэд “Монголын нөхцөлд таарсан мотор хийж байгаа гэхчлэн буруу мэдээллээр хангасан, тархи угаачихаж” хэмээн тайлбарлажээ.

Дэлхий нийтэд бараа үйлчилгээгээрээ танигдсан, тогтсон соёлтой байгууллага “мотор солих” зэргээр монгол наймааны аргаар хандаж байхад тэд тархи угаачихаж гээд хариулаад сууж байгаа нь өөрөө хачирхалтай асуудал.


-

Чухам энэ өнцөг рүү Засгийн газар анхаарч, хуулийн байгууллага ажиллах учиртай.

Энэ үүднээс АТГ, ЭЦА-ныхан өнгөрсөн бүх хугацааны дансны гүйлгээг нь өнгөрөгч амралтын өдрүүдээр шалгажээ. АТГ-ынхан дансны аргаар мөр олно гэдгээ ч амлаж. Мягмар гараг гэхэд тодорхой чиг гарна гэж үзэж буй аж.

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Ганхуягийг өнгөрсөн шөнө саатуулсан бөгөөд саатуулахаасаа урьтаж, ЕТГ-ын дарга асан З.Энхболд, Т.Бадамжунай нартай холбоотой гэх датаг сошиалд урьдчилан гаргаж шидсэн билээ.


-Түгжрэлийн сайд байх хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг МАН эргэж харна-

Эцэст нь, нийтийн уур унтууг хүргэсэн асуудалд МАН ямар ч байсан хуруугаа хөдөлгөж улстөрийн хариуцлага хөндөнө. Бүр нэг сайдаа явуулж, Хотын МАН-ын даргаа авч үлдэх тоглолтыг хийх хэмжээнд Засгийн газар хөдлөх магадлалтай. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ өмнөх Засгийн тэргүүн У.Хүрэлсүх шиг нийтэд таалагдах, оноо авах үүднээс сайд сугалж хариуцлага тооцох, хөөж явуулж зэргээр өөрөө тодорч, гоё дүрд тоглож байсангүй. Ажлаа мэддэг хүнээ огцруулахгүй, явуулахгүй гэдэг тактикийг Л.Оюун-Эрдэнэ чадлынхаа хэрээр барьж өдийд хүрэв.

Өнөөдрийн нөхцөлд бол Засгийн газрын хуулиа өөрчилж, түгжрэлийн сайд байх хэрэгтэй юу, үгүй юу гэдгээ МАН эргэж харах болчхоод байна.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Түгжрэлийн сайдаа явуулах байдлаар ЗГ бүтцээ өөрчилж, нийслэлийн МАН-аа хадгалах чиглэлд улс төрөө өрнүүлэх. Тэгэхээр дахиад л энэ их хөөрсөн ундууцсан урсгал эрх баригчдад л хэрэгтэй операц болох магадлал өндөртэй.

Гэхдээ эцэст нь БНСУ-ын “Zyle Daewoo” компани Вьетнамчуудтай нийлж “монголжуулан” мотор угсарсан нь авлигын сүлжээ үүссэн байж мэдэх анхаарал татсан, тайлбар нэхсэн асуудал юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen
10 сар 2, 2023 08:31

daewoo chin dampuursan gazar. atsniih ni brand bdag yum. oruulj irsen nogoon avtuusiig ni europe avtuustai haritsuul. husriin bolxi, ed angiudiig delhgeed harhaar boon noxoos, gagnuur, zamask, barilgiin xoos shahaad hiisen ch baih shig, tsoorhoi radiatoriig ni uurinh ni piavriig hailuulaad nyalaad taglasan ch baih shig. butkuee!!!

Зочин
Зочин
10 сар 2, 2023 08:40

Данхтай нь цуг сонгуульд оруулчв�##� ч годройтох нь баараггүй. Сумъяабазар ч бүүр цайчихсан удахгүй 7 -10 хоног архиа ууна

Зочин
Зочин
10 сар 2, 2023 09:15

МАН нийслэлд Ёумьяабазартайгаа сонгуульд ороод амжилт үзүүлнэ гэж бодож байгаа юм байх даа. өөрийнх нь рейтинг навс унасан байгаа шүү дэ, их юм хийсэн гэдгээр иргэд дүнгээ тавьдаггүйг олон сонгуулиар харсан л баймаар. шинэ төрх гаргаж, �##�дааг з�##�руулах шинэ амл�##�т өгөх зэрэг пиар хийх хэрэгтэй байгаа юм даа

зочин
зочин
10 сар 2, 2023 09:35

наа түгжирлийн сайд нэртэй мөнгө уга�##�таа зогсоовол яасын юу хийж гийгүүлэхгээд улсын хамаг мөнгийг завшаад суудаг хар өлөнгүүд байдын
өөрсөддөө янз янзын сайдын нэр зохиож тавиад энэ улсыг хувааж идээд дууслаа
яасан ханаж цаддаггүй өлөн юм бээ
ээж аав нь багад нь их өлсгөж байсаны гай байхдаа
б�##�иар хар хулгайчууд юмдаа

Last edited 1 Он Өмнө by зочин
Зочин
Зочин
10 сар 2, 2023 09:48

Эвий чаавас Су, Сү хоёрыг мадлуулчихсан гэж бодоод бичдэг гэнэн матери юмаа чи. Хамаг гол операцийг нь хийсэн толгойлгочид шдээ. Хөөрхөн хиамарчихаж ээ бас

НОГООН АВТОБУСНЫ АНХААУУЛГА
НОГООН АВТОБУСНЫ АНХААУУЛГА
10 сар 2, 2023 09:58

УУЛААСАА УИХ ГИШҮҮН ХҮН ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТҮГЖРЭЛИЙН САЙД БОЛСОН. СҮХБААТАРЫГ БҮР МӨСӨН ОРОН ТООГООР НЬ АВЧ ХАЯХ НЬ ЗӨВ. МӨН СУМЪЯАБАЗАР МЭРГЭЖЛИЙН БУС ЗАХИРАМЖ ГАРГАЖ ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨН СҮХБААТАРЫГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХ ХААЛГЫГ НЭЭЖ ӨГСӨН СҮХБААТАРААС ИЛҮҮ, БҮР ХОЁР ДАХИН ОГЦРОХ ЁСТОЙ ГЭСЭН ҮГ. ЕР СУМЪЯАБАЗАРЫГ ТОЙРСОН ДАРГА НАР БҮГД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ТОЛГОЙГҮЙ, ГАНЦХАН СУМЪЯАГИЙН ТОЛГОЙГООР АЖИЛЛАДАГ. ЮУ ХЭЛЖ БАЙГАА, ЮУ ХЭЛЭХ ГЭЭД БАЙГАА НЬ ОЙЛГОГДДОГГҮЙ. ХОЁУЛАНГ НЬ ТОЙРСОН БАГТАЙ НЬ АВЧ ХАЯЖ БАЙЖ МАН СОНГУУЛЬД АМЬД ҮЛДЭНЭ. СУМЪЯАД ӨӨР ОЛОН ХУУЛЬ ЗӨРЧСӨН АСУУДЛУУД БИЙ. АРД ТҮМЭН НҮДГҮЙ ЧИХГҮЙ БИШ. БОЛОМЖИТ ҮЕИЙГ ХҮЛЭЭЖ ЗАСАГТАЙ, НАМТАЙ НЬ ХАМТ ТОНГОРОХЫГ ХҮЛЭЭЖ БАЙГАА. НОГООН АВТОБУС МАН-Д МАШ ИХ ТУС БОЛЛОО ГЭЖ БОДОООД ГАНЦ НЭГ ХАТИГНААСАА САЛЖ БАЙХГҮЙ БОЛ НАМААРАА ГОДРОЙТОНО ШҮҮ.

Зочин
Зочин
10 сар 2, 2023 10:04

Органик хууль гэж ямар хуулийг хэлдгийг мэдэхгүй байж сэтгүүлч нь юу нь ч мэдэмхий хэрэглэдэг юм. Чамин гоё сонсдоо юм байх даа

Зочин
Зочин
10 сар 2, 2023 10:38

Сумьяабазар гэх тэнэг бөхчин нийслэлийн МАН-ыг удирдаж сонгуульд орох юм бол МАН нийслэлд бараг сууд�##� авахгүй ёстой үсгүй нам тавиулна гэдэг чинь л болно шүү.

Зочин
Зочин
10 сар 2, 2023 10:40

Ерөнхий сайдаа Сумьяа гэх этгээдээс нийслэлийн намаа аваад түүнийг нэг мөсөн хөөж явуулаа.

Зочин
Зочин
10 сар 2, 2023 12:00

Түгжрэлийн сайд маань биднийг ёстой жинхэн Түгжилдлээ дээ. Ер нь хоттой холбоотой дарга нар хэрэг дээрээ юу хийж чадахгүй нь харагдаж л байна шүү дээ. Та нар энэ хотынхоо байж байгаа царай, өнгө зүс, хог, тоосыг хар даа. Урд нь ядаж Бат-Үүлийн үеийг сана даа. Сумъяабазар худлаа ярихаас хэтрэхгүй, өөрт нь ашиггүй бол юу ч хийдэггүй хэрэг дээрээ ямар ч чадваргүй хүн гэдэг нь тодорхой байна. Яаж ингэж аиьдарцгаах вэ дээ. Сүхбаатар Сумъяабазар хоёр хоюулаа �######�ах ёстой

Zochin
Zochin
10 сар 2, 2023 12:42

Ouyk yaasan ch uuriin bulegleliin hamgiin hulgaich Sumiag z##luulahgui. Suhbaatar zoliosond yvna.

Ард түмэн
Ард түмэн
10 сар 3, 2023 11:22

Маныг татан буулгах ёстой

Холбоотой мэдээ

Back to top button