АТГ: Дэвү компанийг БНСУ, Вьетнам улстай хамтран шалгана

Авлигатай тэмцэх газраас автобусны хэрэгтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлаар "АТГ болон цагдаагийн байгууллагаас нийтийн тээвэртэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулж байна. Ажлын хэсэг багагүй хугацаанд ажиллалаа. Энэ үеэр "Тэнүүн-Огоо" компанитай холбоотой нийт дөрвөн хүний таван объектод мөрдөн шалгах ажиллагаа, нэгжлэгийг хийлээ.
Мөн уг дөрвөн этгээдийг 48 цагийн турш баривчлах арга хэмжээг прокурорын зөвшөөрлийн дагуу явуулсан. Улмаар тухайн дөрвөн этгээдийг цаашид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна хэмээн үзсэн. Прокурорын байгууллагаас уг саналыг үндэслэлтэй хэмээн үзвэл цаашид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүхээс шийдэх юм" гэв.
Үргэлжлүүлэн "Уг мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй гэдгийг онцолмоор байна. Мөн БНСУ-ын Дэвү компанийн ажилчдыг мөрдөн шалгаж байгаа. Тухайн улсын элчин сайдын яаманд мэдэгдэж, мэдүүлэг авах зэрэг бусад ажиллагааг явуулж байна. Уг хэрэгтэй холбогдуулан санхүүгийн болон мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд гадаад улсын хуулийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага үүсэж байгаа. Иймээс БНСУ-ын Ерөнхий прокурорын газар болон Вьетнам улсын Нийгмийн аюулаас хамгаалах яамтай хамтран ажиллах ажлын хэсэг байгуулахаар төлөвлөж байна.
"Тэнүүн Огоо" компанийн нийлүүлсэн ногоон автобусны гэх асуудлаас гадна нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг "Эрдэм Транс" компани нь Солонгосын "Hyundai" маркийн автобусыг импортлон оруулж, үйлчилгээ үзүүлэхдээ насжилтыг уртасгах зорилгоор нийт 135 автобусны арлын дугаар, оныг засварлаж, бүртгүүлэн хуурамч бичиг баримт үйлдэн, залилан мэхэлж, хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймээс "Эрдэм Транс" компанийн гүйцэтгэх захиралд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ улс ч хулгайч луйварчидаар дүүрч. МАН ын гавьяа
Энэ АТГ гэж ажил хийдэггүй, сүүжин мэдээлэл хийдэг газар байна аа. Намын шийдвэрээр томилогдсон хүмүүс хамгийн, бүр хамгийн чадваргүй юмнууд байдаг юм байна аа
ХЭЭР СУУЖ ХҮНДЭРЧИХЭЭД ТЭРЭН ДЭЭРЭЭ ХАЛЬТИРВАА ГЭЖ ЯМАР Ч ИХ ШУНАЛ ТАЧААЛ ЮМ ЯАСАН ИХ ДУР ТАВЬДАГГҮЙ САДИСТУУД ЮМ ХУДЛАА БААХАН СҮРЖИГНЭЭД СОНГУУЛЬ Ч ЭРТ ЭХЭЛЖ БАЙНА ДАА БЫСДА ГЭЖ
Үүргээ ажлаа сайн гүйцэтгэж байгаа ажилтнуудад баярл�##�аа. Шударга үнэн ийм байдаг гэдгийг харуулаад өгөөрэй. Амжилт
АТГ Ингэж сүржигнэх шаардлага байна уу.Хэвлэлийн хурлаар хэдэн инженер учир байдлыг үнэн яриад байх шиг байсан. Улс төрийн захи�##�гаас болоод дунд нь хэдэн жирийн инженерүүдийг хэлмэгдүүлж болохгүй шүү. Хэвлэлээр шуугисан болгон үнэн байдаггүй. Энэ улсад шоронжих бодлого явагдаж буй мэд л дүр зураг харагдаад байна шүү ер нь.