СПОРТ
Л.Сосорбарам Токиогийн Их дуулгаас хүрэл медаль хүртлээ

Токиогийн Их дуулга тэмцээн өчигдөр эхэлсэн. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн 52кг-ын жинд Азийн наадмын хүрэл медальт ОУХМ Л.Сосорбарам Португалын Иоана Диогог ялсан ч Израйлын Гефен Примод ялагдав.
Ингэснээр манай тамирчин дагах барилдаан хийж АНЭУ-ын бөх Б.Хорлоодойг ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Тэгвэл дөнгөж сая медалийн төлөө Унгар Улсын тамирчин Река Паппыг үндсэн цагт цэвэр ялж оны сүүлийн "Grand Slam" тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.