Нийгмийн

“PUBG Mobile”-ын тамирчдад Төрийн мэдээллийн сүлжээнээс шууд интернэт холбохоор боллоо

ЦХХХЯ-наас “PUBG Mobile” дэлхийн аваргын тэмцээнд 1, 2, 4 дүгээр байрт шалгарсан баг тамирчдад шагнал гардуулаа. Энэ үеэр ЦХХХЯ-ны салбар "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн захирал Б.Мөнхбат баг хамт олонд баяр хүргэн, баярт мэдээг дуулгалаа.

Дэлгэрүүлбэл, ЦХХХЯ-ны салбар байгууллага болох "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн зүгээс баг тамирчдад хандан онцгой амжилтыг гаргасан Монгол Улсын мэдээлэл харилцааны салбарын шинэ үеийнхэндээ талархал илэрхийлж, спортын өндөр амжилт хүслээ. Энэ хүрээнд тамирчдынхаа бэлтгэл хийх байруудад Монгол Улсын интернэтийн үндсэн гарцаас буюу Төрийн мэдлийн интернэт сүлжээнээс шууд холболт хийж, өндөр хурдыг хамгийн бага хоцрогдолтойгоор хүргэх ажлыг хийхээр болсон байна. Ингэхдээ, Азийн үндсэн хэсгээс шилэн кабелийг, утасгүй холбооны шилжилтээр нэг жил үнэ төлбөргүйгээр хүргэх аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Туяа
Туяа
12 сар 14, 2023 12:38

Тэр байтугай л дэмжмээр байна. цаашид Е спортоор Монгол улс л 1-т явдаг гэж дарх�##�маар байна шүү!!! З�##�уучууддаа х�##�уун баяр хүргэж, улам ТОМ АМЖИЛТ ЕРӨӨЕ

Холбоотой мэдээ

Back to top button