Улсын Дээд Шүүх (УДШ)-ийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ялтан Б.Махбал, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг өнөөдөр (2023.12.27) хянан хэлэлцлээ.
Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Махбалд холбогдох хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай хорих ангийн санал, прокурорын дүгнэлтийг энэ оны есдүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд Б.Махбалын эдлээгүй үлдсэн гурван жил нэг сар зургаан хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж, шүүгчийн захирамж гаргасан байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Б.Махбалд холбогдох шүүгчийн захирамжийг прокурорын эсэргүүцлийн дагуу 2023 оны аравдугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Махбалын эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг уучилсан байхад анхан шатны шүүх ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хорих ялыг нь үргэлжлүүлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
УДШ-ийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эх сурвалж: Улсын Дээд Шүүх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Архи ууж байгаад төрийн �##�бан хаагчийг өрөөндөө дуудаж оруулаад нам цохиж унагаад дэвсэж �##�чихаад тэгээд одоо шоронгоос гарья гээд өргөдөл бичээд байдаг ямар ширэн нүүртэй бөх зүрхтэй этгээд вэ. Энэ хүн мөн үү. Энэ хүнд лав амьд явах эрх байхгүй.
Уучл�##� үзүүэх ёсгүй. Харин ч бага ял өгч, санаатай хүний амь хохироосон байхад бүх насаар нь эсвэл ядаж 25 жил гянданд хатаах ёстой байсан