Тэдэнд нүүрсний хэргийн эздийг бус Н.Өнөрцэцэгийг яллах нь чухал байна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг арванхоёрдугаар сарын 04-ний өдөр 30 хоногийн хугацаатай саатуулсан. Энэ хугацаагаар бол тэрбээр суллагдаад тав хонож байхаар байв. Гэтэл түүний цагдан хорионы хугацааг арванхоёрдугаар сарын 28-ны өдөр дахин 30 хоногоор сунгаж, үргэлжлүүлэн хорих шиийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан.
Товчоор бол түүнийг Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтад үндэслэж хорихоор шийдвэрлэсэн байдаг. Тодруулбал, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг найман ишигний гэх тодотголтой малын хулгайн хэргийн шүүхийн шийдвэрт долоон үндэслэл бүхий зүйлээр нөлөөлсөн гэж үзсэн билээ.
Хамгийн сүүлд түүний Zarig.mn сайтын редакцын байрыг нэгжсэн нь олны дургүйцлыг хүргэв. Өөрөөр хэлбэл, олон нийт түүнд хэрэг тохохын тулд үргэлжлүүлэн хорьж, тус нэгжлэгээр ямар нэг шинэ дуулиан үүсгэж түүнийг яллах бодлого явуулж байна хэмээн хардаж буй. Энэ ч өөрөө ортой. Тухайлбал, түүний дансаар орсон, гарсан их бага бүх гүйлгээг уйгагүй нягтлан шалгаад зогсохгүй түүнээс хувь болоод хувьсгалын байдлаар мөнгө авсан, өгсөн бүх этгээдээс мэдүүлэг авч байгаа. Тодруулбал, түүн рүү 500,000 төгрөг шилжүүлсэн этгээдээс хүртэл мэдүүлэг авчээ.
Хууль, хяналтын байгууллагын эл үйлдэл нь угтаа түүнийг яллах туйлын ашиг сонирхол тэдэнд бий гэдгийг илэрхийлж байгаа гэж хэлж болно. Тэгвэл үүний эсрэг талд тэд яагаад сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг ийн шуурхайлан хорьж, бүх зүйлийг нь зоригтойгоор шалгаж байгаа шигээ улсыг хэдэн их наяд, сая, сая ам доллараар хохироосон нүүрсний гэх тодотголтой томоохон хэргийн эздийг шалгахгүй байгаа вэ гэдэг асуудал өрнөнө. Жишээлбэл,
Т.Бадамжунай. Түүнийг дөрөвдүгээр сард цагдан хорьсон. Ингээд түүнийг Үндэсний их баяр наамдын өмнөх өдөр буюу долдугаар сарын 10-ны өдөр өмгөөлөгчийнх нь хүсэлтээр суллаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсөн. Тухайн үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5.1 /Хахууль өгөх/, 18.6.1 /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан.
Сахал Д.Эрдэнбилэгийг НПГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Түүнд урьд авсан гурван тэрбум төгрөгийн барьцааг улсын орлого болгон, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг шүүхэд гаргасан. Тус саналыг 2023.08.18-нд шүүх хэлэлцэж, барьцааг улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Ажнай Д.Бат-Эрдэнэ. Түүнийг 340 мянган тонн нүүрс алдагдсан хэрэгт холбогдуулдаг. Тодруулбал, 2013-2017 оны хооронд дээрх хэмжээний нүүрс алга болсон байдаг.
Т.Аюурсайхан. Тэрбээр нүүрсний хэрэгт холбоотой гэх мэдээллүүдийг үгүйсгэж, гүтгэлэг, дайралтаар прокурор өөрийнх нь эсрэг хэрэг үүсгэлээ хэмээж байсан. Гэсэн ч түүнийг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх хэрэгт яллагдагчаар татаж сайдын суудлаасаа ч буусан.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг. 2019 онд хилээр гарснаас хойш өнөөдрийг хүртэл ирээгүй байна.Тэр Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалын давуу байдал үзүүлсэн, "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудалд УИХ-ын эрх мэдлийг давуулж, Засгийн газраар шийдсэн зэрэг асуудлаар яллагдагчаар татагдсан байдаг. Гэвч хэргийг нь өдгөө тусгаарлаад байгаа юм.
Дурдвал энэ мэт тайлагдаагүй, шалгадаггүй, шалгасан ч эцэслэдэггүй томоохон хэргүүдийн эзэд ихэнх нь сул чөлөөтэй яваа. Тэдэнтэй харьцуулбал Н.Өнөрцэцэг хоригдох хэмжээний хэрэг хийгээгүй гэж харж болох. Цаашлаад ял сонсох ч үндэслэлгүй. Гэсэн ч түүнийг ийн нарийн шалгаж байгаа нь өөр зорилготой гэх хардлагыг төрүүлж буй. Учир нь түүнийг хоригдох үеэр салбарын сэтгүүлчид хийсэн мэдээлэлдээ энэ хэргийн ард Монгол Улсын Ерөнхийлөгч бий. Хууль, хяналтынхан түүний даалгавраар хөдөлж буй гэдгийг хэлсэн билээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГЭНЭН Ч ЮМ ДАА ҮХЭРНҮҮД НҮҮРСНИЙ ГЭХ ТОДОТГОЛТОЙ ЭНЭ ХЭРЭГ СОНГУУЛИЙН ӨМНӨ ШИЙДЭГДЭХГҮЙ ХЭРВЭЭ ЭНЭ ХЭРЭГ ҮНЭН ЗӨВӨӨРӨӨ ШИЙДЭГДВЭЛ МАН ЮУН СОНГУУЛЬД ЯЛАХ МОНГОЛЫН ШОРОН ХАХАЖ ЦАЦААД ЖИНХЭНЭ УЛААРАА ЭРГЭНЭ.САХАЛЫГ МОНГОЛЫН ТӨР ДИЙЛЭХГҮЙ ЖУ ВАН БОЛ ОДОО ЦӨӨХӨӨН ЖИЛИЙН ЯЛ АВААД ТҮҮНИЙГЭЭ ЗАЙСАНГИЙН ХОРИХЫН ЭМНЭЛЭГТ ӨНГӨРӨӨГӨӨД МӨНГӨН ДЭЭРЭЭ ТОНГОЧИНО.ӨНӨРЦЭЦЭГИЙГ ЛУУСАНГИЙН ХОРИХОД ДАНХАЙСАН ЯЛ АВААД ОЧИХОД АРХАГ ӨСГИЙЧӨД УГТАН АВААД БОНДОЙТОЛ ӨӨД НЬ ТАТНАА.ТЭНД ОЧООД ХАМААГҮЙ ДӨВЧИГНӨЖ БОЛОХГҮЙ ХУЛГАЙЧ НАР ЭВГҮЙ ШҮҮ
Сэтгүүлчид ямар нэг Нийтлэл бичих дээ , Ард иргэдийн нэрийг Бүү барьцгаа,,,,,,Зариг сайтын Байрыг нэгжихэд Иргэд дургүйцэж барьсан зүйд байхгүй шүү,,,,,,
өнөрцэцэг шантааж хийн баяжиж байгаа нь бас өөрөө авлига юм адилхан л хариуцлага тооцох хэрэгтэй
сэтгүүлч гэхээр ш�##�гуулж болохгүй гэсэн зүйл байхгүй ха�##�тын гэрээгээр маш их мөнгө угаасан нь тодорхой харагдаж байгаа
Арай л дэндэж хэлмэгдүүлэлт дарангуйл�##� хэтэрлээ. Сулла!!!
Ухна нэг дайрахаараа ухаанаа гарт�##� дайрдаг бололтой. Түүнд өөрийнх нь эрхэлдэг �##�баных нь хүмүүсийн буруутай үйлдлийг хамга�##�ахдаа бух шиг дайрдаг нь харагдаж бна. Өнгөн дээрээ шударга дүртэй, жинхэнэ дүр нь түрэмгийлэгч, банк тоногч, нуувчинд хоргоддог өөдгүй хүн....
Энэ сэтгүүлчид нэгнийхээ төлөө дуугардаггүй сонин шүү. Я
энэ шантаач хүүхэн чинь өөрөө нүүрсний хулгайн хам хэрэгтэн дээр нь үндэслэлгүй баяжсан биз дээ хорьж ш�##�гах нь зөв ш дээ!
ЭНЭ ХҮРЭЛСҮХ ГЭГЧ ЭТГЭЭДИЙН ӨНГӨРСӨН ХУГЦААНД ХЭЛСЭН БҮТЭЛГҮЙ ҮГ ҮЙЛДЭЛИЙГ НЬ БОДООД БАЙХНЭЭ ЕРДӨӨ Л ӨНДӨР ДЭЭД АЛБАН ТУШААЛ ЭРХ МЭДЭЛД ХҮРЭХ ГЭЖ УЛАЙРАН ШУНАЖ ИРГЭДИЙН ТАРХИЙГ УГААЖ БАЙСАН НЬ ТОДОРХОЙ БНА ШҮҮ ДЭЭ ЕР НЬ ТЭГЭЭД БОЛОВСРОЛ НИМГЭН ИХЭНХ ХУГЦААГАА БААР САУН МӨРИЙТЭЙ ТОГЛООМИЙН ГАЗРУУДААР СЭЛГҮҮЦЭЖ ӨНГРӨӨСӨН ХҮНЭЭС ЯМАР ОЛИГТОЙ ЮМ ГАРХАВ ДЭЭ ХАЖУУГААР НЬ НЭРТЭЙ ЗАРТАЙ ТОМ ТОМ ХУЛГАЙЧУУДТАЙГАА ӨӨРӨӨ СҮЛБЭЭТЭЙ БОЛХООРОО БОДИТ ТӨРХ МИНЬ ИЛЧЛЭГДЭХ ВИЙ ГЭХЭЭС ЗОРИГТОЙ СЭТГҮҮЛЧИДЭЭС ҮРГЭЛЖ АЙЖ БЭМБЭГНЭЖ ЯВДАГИЙН НЭГ ТОДОРХОЙ ЖИШЭЭ НЬ ӨНӨРӨӨ ШҮҮДЭЭ
Өнөр гэгч өөрөө мөнгө хөөж шантааж хийж эхэлсэн нь илт болсон доо. Хэл ам хурцдаж мөнгө бодож эрээ цээрээ �##�дсан нь илт мэдэгдэж мөнгөжиж эхэлсэн нь дэндүү увайгүй . Гэвч хуулийн дагуу шийдвэр гарч зөв буруу нь илт болно доо