НийгмийнНИЙГЭМ

Дөрвөн өнчин хүүхэдтэйгээ үлдсэн аавд 50 саяын хандив цуглалаа

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нэгдүгээр багийн иргэн Б.Бат-Эрдэнэ таван сартайгаас 13 настай дөрвөн хүүхэдтэй өрх толгойлж байна. Түүний гэргий төрөөд долоо хонож байхдаа 2023 оны есдүгээр сарын 8-нд нас барсан юм.

Тэд одоогоор халамжийн мөнгөөр амьдарч байгаа бөгөөд хүүхэд харах хүнгүй учраас ажил хийх боломжгүй байна. 13 настай охин нь аавтайгаа хамт дүүгээ харж байгаа аж.

Тэрбээр, "Бага хүүхдээ өргүүлэх талаар нэг бус удаа бодож байсан ч том охин маань "хоёулаа яаж ийгээд дүүгээ өсгөнө" гээд гүрийсэн. Долоо хоногтой үлдсэн үр минь одоо таван сартай болсон. Өлсөхөөрөө л уйлна. Бусдаар уйлах нь бага их тайван. Нэг сав сүү дөрөв хоноод дуусдаг. Памперсны доторхыг нь хуулж аваад даавуу хийж дахин ашигладаг" тухайгаа ярилаа.

Нэгдүгээр сарын 15-ны өдрөөс Б.Бат-Эрдэнийн гэр бүлд хандивын аян эхлүүлсэн юм. Одоогийн байдлаар 50 сая төгрөг цугласан байна.

Хандивын данс: 5175030187 Бат-Эрдэнэ

Холбогдох утасны дугаар: 85119936

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 16, 2024 15:32

Эднийх арай хожигдсон. Жоохон хугацаа өнгөрөөж байгаад өөр ижил мэдээ гараагүй үед гарч ирвэл илүү цочирч мөмнгө цуглана. Саяхан нэг айл цацагдаад цуглуулангуут араас нь шууд гарч ирэхээр ийм л байна. Хүмүүсийн сэтгэл хөдлөл байхгүй, дууриаж байна гэх хандлагаар хандана.,

zochin
zochin
1 сар 16, 2024 15:34

Ariin saixan xangain ard irged ene urx tolgoilson aavd tuslamjiin garaa sungax xeregtei shuu Mongoliin urs mash olon boltugai

Зочин
Зочин
1 сар 17, 2024 02:53

олон өнчин хүүхэдтэй үлдсэн ээжүүд зөндөө л бгаа да, хаягдсан ч бай үрэгдсэн ч бай ялгаагүй л өнчин

Холбоотой мэдээ

Back to top button