Нийгэм мэдээ

510 богоо аянгад ниргүүлсэн хоёр залуу малчинд хандив цуглуулж эхэллээ

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум, Тахилга багийн “Хөндий бор хошуу“ гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 90 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км/ өчигдөр /2024.08.08/ өдрийн 01:00 цагийн орчим 2 өрхийн 510 гаруй бог мал аянгад цохиулж, хорогдоод буй.

Есөнзүйл сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд мөн өдрийн 10:30 цагт очиход, малчин Г, Т нарын 510 орчим бог мал аянгад цохиулж хорогдсон байсан тул сэг зэмийг устгахаар ажиллаж байгаа гэж Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Бид дээрх асуудлаар Есөнзүйл сумын Засаг дарга Б.Бат-Өлзийгөөс цаг үеийн мэдээлэл авлаа. “510 мал аянгад ниргүүлсэн.Сумаас дэмжлэг үзүүлнэ. Өчигдөр бид ОБЕГ-тай хамтран 2.5 сая төгрөг гарган тухайн малыг сэг зэмийг булж, устгасан. Тухайн аянгад өртсөн мал нь хоёр айл өрхийнх байсан бөгөөд хамаатан садны холбоотой хүмүүс 35-40 насны залуу айл өрх байсан. Малаа алдсан малчдын сэтгэлзүй маш хүнд байгаа. Тийм учраас тэдний сэтгэлзүй болон бусад зүйл дээр нь сумын ард иргэдийн зүгээс тусламж, дэмжлэг үзүүлээд л явж байна даа. Мөн сумын залуучууд бид нэгдээд сайн үйлсийн аянг өрнүүлчихсэн явж байгаа.

Мөн одоогоор хандивын дансанд 1 сая гаруй мөнгө цуглараад байгааг тус аяныг эхлүүлсэн Есөнзүйл сумын нутгийн зөвлөлийн гишүүн Б.Лхагважав хэлж байлаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах бөгөөд бүх тайлан тооцоог ил тод нээлттэйгээр явуулнга гэдгийг хэллээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл
8 сар 9, 2024 12:57

Найр наадам сайн хийгээд бай 1 төгрөг өгч хэрэггүй

Зочин
Зочин
8 сар 9, 2024 14:52

Энэ нам дагасан авилгач өлөн хулгаачууд хөдөө бас хотынхооо ядарсандч юм өгөхгүй л�##�рууд

Zochin
Zochin
8 сар 9, 2024 15:11

handiw nertei bolowson hulgai bolhowii de tamine

Зочин
Зочин
8 сар 9, 2024 16:27

Бороо шороо орох гэж байхад м�##� хайхрахгүй найр наадам хэсээл одоо энэ хандив гэх мэт зусарч юмаа болиочээ

gana
gana
8 сар 9, 2024 19:43

aldaj bolson olj bas bolnoo handiwt negdlee

gana
gana
8 сар 9, 2024 19:44

aldaj bolson olj bas bolnoo handiwt negdlee

Архангай танк хүлдэгүүд
Архангай танк хүлдэгүүд
8 сар 9, 2024 21:40

М�##�ччд болохоо бхаар л хандив тусламж нэхэх юм...хүний өмнөөс амьдараад бгаа юм уу муу сайн хулгайчууд бүү хагдив өг ацнуудад

Наран
Наран
8 сар 10, 2024 00:50

Аянга та нүдээ нээ, гэмгүй хэдэн м�##�ын аминд хүрч байхаар гэмт олон лам бөө нарыг нэргээч .

Зочин
Зочин
8 сар 10, 2024 10:53

Бурхан минь юу вэ лам бөөг ниргээч гэнэ үү? ЯМАР ЭРВАА НӨХӨР ВЭ? " НАРАН' чи энэ хүмүүсийг я�##�аа гэж харааж байгаан өөрийн чинь хэлсэн хара�##� чамд болон танайханд очно шүүдээ амаа татаж баЙ

Тод
Тод
8 сар 10, 2024 12:02

Үхэж байсан новшнууд аа ! (Доор сэтгэгдэл бичсэн) . Та нар хандив өгч чадахгүй бол дуугүй л бай. Ийм хувиа бодсон үхэрнүүд байхад улс яаж хөгжих вэ!!

Зочин
Зочин
8 сар 10, 2024 21:23

ямар аймаар юм бэ хүний амь нас хохироогүй л аз юм даа бурхан минь

Зочинirgen
Зочинirgen
8 сар 11, 2024 15:32

Өвөрхангайн Есөнзүйл сум,Гэтэл аймгийн төвөөс баруун урагшаа 100 км гэнэ үү. Мэдээг нь ойлгосонгүй Өвөрхангайн төв нүүсэн үү,сум нүүсэн үү.

Холбоотой мэдээ

Back to top button