АН Б.Пунсалмаа, П.Батчимэг нарт жагсаалтаа 5-8 тэрбумаар "зарна"

Ардчилсан нам жагсаалтын дэсийн тодорхой байруудаа 5-10 тэрбум хүргэн зарахаар хөшигний ард яригдаж, үүнд Б.Пунсалмаа, П.Батчимэг нар "худалдан авагч"-аар нэрлэгдэж байна.
Ирэх парламентад жагсаалтаар 48 гишүүн суух тул АН, МАН-ын жагсаалтын эхний 20 дэслэлд багтах тохироо, хэлцэл улс төрийн хөшигний ард идэвхтэй өрнөж буй. Хуулиараа намын дарга жагсаалтын дэслэлээ сонгуулийн өмнөх сард зарлах бөгөөд эл хугацаа болтол даруй дөрвөн сарын зай байгаа юм.
Урьдчилсан таамгаар жагсаалтаар суух 48 гишүүний дийлэнхийг АН, МАН авах магадлалтай буй. Учир нь, саналын хуудаст эл хоёр нам дараалсан сонголтоор бичигдэх бөгөөд сууриараа улс төрийн намуудын нэр хүнд муу байгаа ч тэднийг орлохуйц сонголт гарч ирэх магадлал бага байна.
Тиймээс улс төрийн таамаглал дэвшүүлэгчид АН, МАН 15-25 жагсаалт авахын төлөөх өрсөлдөөнд орох бөгөөд 7-10 суудлыг бусад нам, эвслүүд авах боломжтой гэсэн таамаг дэвшүүлж буй.
Энэ үүднээсээ АН, МАН-ын эхний 15 жагсаалтын дэслэлд багтагсад зүгээр сууж байгаад, УИХ-ын гишүүн болох боломж харагдаж байгаа юм.
Одоогоор МАН идэр ба залуу үеийн төлөөллүүдээ жагсаалтад багтаахаар тооцож буй бол АН нь намын дарга, генсек, АЭХ, АЗХ-ны тэргүүн нараа эрэмбэлж, эхний 15 доторх 2-4 суудлыг зарах хувилбар яригдаж байна.
Уг эрэмбэд АН дотор бизнес эрхлэгчдээс "M oil"-ын босс Б.Пунсалмаа, АПУ-гийн П.Батчимэг нар нэрлэгдэж байгаа юм. Жагсаалтын дэсээс хамаарч, үнэ нь 5-10 тэрбумд хүрэхээр хөшигний ард яригдаж буй.
Г.ИТГЭЛ
Тойрогт нэр дэвших, жагсаалтад багтах агуулгаарх редакцын эхний таамаглалуудыг танилцуулж байна. Уг таамаглалуудыг редакциас ирэх дөрөвдүгээр сард дахин шинэчлэн хүргэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ баян авгайчуудаар л төр дутав гэж
yaj ch uzeed garahgui avgai nar munguu tuljdee kk
Итгэл гуай БУЙ гэдэг үгээ болино уу зохихгүй байна. Байгаа, байна, юм гээд бүтэн үгнүүд байна.
Uls turiig biznis bolgoj mungu zavshij bj achigdah ni lde shunaltai balai uy ch hiideggui buzruudaar tur dutav gej
Тэнэг ард түмэн тэнэгүүдээ л сонгоно. Тэтгэврийн хөгшчүүл тэтгэврийнхээ төлөө сан�##�аа өгнө. З�##�уучууд сонгуульд оролцохгүй хэвээрээ. Тэгээд өнгөрсөн жилүүдийн харж байсан царайнуудаа дахиад л харна. Амьжиргаа дээшлэхгүй, урьдны хэвээрээ л цааш мөлхөнө.
ene buduun huuhen bol end tend ochij bugsuu ergetel songuulidsan yalagdsandaa
bugd saihan muruuduh yum da huurhii z##luul