Ж.Оюунмаа: Авто зам дээр асгадаг давс мод, ургамалд их хортой

Хөрс нь газрын гадаргуугийн хамгийн шим тэжээлтэй өнгөн давхарга. Хөрсийг үржил шимгүй, ургамал ургах боломжгүй болгодог маш олон хүчин зүйл байдаг. Тэгвэл бидний төдийлөн сайн мэддэггүй нэг хүчин зүйл нь бол өвлийн улиралд замын халтиргаа гулгааг багасгах зорилгоор ашигладаг давс болон агаарын бохирдол юм. Цацагдсан давс нь авто зам дагуух хөрсөнд хэрхэн хор нөлөө учруулж байгаа талаар “Хөвсгөл далай ээж нийгэмлэг”-ийн тэргүүн, ургамал судлаач Ж.Оюунмаатай хэсэг хугацаанд ярилцлаа.
-Авто зам дээр цацагдсан давс ойр орчмын хөрсөндөө хэрхэн муу нөлөө учруулдаг вэ?
- Улаанбаатар хотын хүрээлэн буй орчин тэр дундаа хөрснийг бохирдуулж доройтуулж байгаа маш олон хүчин зүйлүүд байдаг. Тэдний нэг бол авто зам дагуух хөрсний ногоон байгууламж дэх давсжилт. Тэгэхээр бид нэн түрүүнд давсны найрлагыг сайтар судалсан байх хэрэгтэй.
Манайд хэрэглэж байгаа давс бол натри хлорын найрлагатай байдаг. Харин бодисын найрлагыг аваад үзвэл 70 хувьд нь кальци хлор, 30 хувь нь натри хлорын найрлагатай байгаа юм.
Мод, сөөгийн хувьд үндэс нь газрын хөрсний дунд хэсэгт оршдог учраас одоохондоо ургалтад нөлөөлөхгүй ч хөрсний давсжилт хэт их гүн рүүгээ нэвчээд ирэх үед модны ургалтад нөлөөлнө. Өнөөдөр хэдийгээр мод, сөөг ургаж байгаач энэ байдлаараа удаан үргэлжилбэл ирээдүйд модны ургалтад нөлөөлөх болно. Тийм болохоор нэг талдаа Нийслэлд дулаан цагт тарьсан мод, бут, ургамлаа өвлийн цагт устгаж үгүй болгоод байна. Ингэснээр хотын төвд багахан талбайг эзэлдэг ногоон байгууламж улам багасах үндэс болох нь.
-Эдгээр асуудлаас болж мод төдийгүй ард иргэдэд хүртэл асар муу нөлөөтэй байх?
-Тэгэлгүй яахав. Дээр дурдсан дулаан цагт тарьсан модыг хүйтний улиралд бохирдол ихтэй цасаар хучаад байгаа нь хүнээр төсөөлөхөд сэхээнд байгаа хүн шиг л байгаа гэж ойлгож болно. Жишээлбэл, Хүйтний улиралд асар их бохирдол давсаар хучигдсан мод үндсээрээ үхжиж эхэлнэ. Тэр үхэжсэн модыг дулааны улиралд усалсан ч амьтай төдий л байна. Иймд нийслэлийн зам дагуу моддыг хариуцаж байгаа хүмүүс жилээс жилд олон сая төгрөгийн төсөв гаргаад мод тарьж байгаа нь харамсалтай санагдаж байна.
-Ярилцсанд баярлалаа
Ц.НАРАНЦАЦРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.