УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ээлжит бус чуулган хуралдах захирамж гараагүй байна

Хоёрдугаар сарын 05-нд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай мэдээлэл цацагдсан билээ. Улмаар ээлжит бус чуулганаар

  • Баялгийн сангийн тухай хуулийг,
  • Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг,
  • Нийслэлийн газар олголтын асуудлаар Түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэхээр товлосон гэгдэж байв.

Гэвч захирамж гараагүй байгаа юм. Ээлжит бус чуулганыг УИХ-ын дарга товлон зарладаг бөгөөд тогтоолдоо хэлэлцэх асуудлуудаар захирамж гаргадаг.

Иймд ээлжит бус чуулган хуралдуулахгүй чигтэй байна.

Ташрамд, 2023 оны намрын чуулган хаамагц УИХ-ын чуулганы "Их хуралдай" танхимыг засварлаж эхэлсэн. Иймд хаврын чуулганыг "Их танхим"-д хийхээр байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button