Нийгэм мэдээ

Амлалтаа биелүүлж, автобусны жолоочийн цалинг нэмэхгүй бол ажил хаяна

Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд жолооч нарын цалинг нэмэхээр болсон ч хэзээ нэмэгдэх эсэх нь тодорхойгүй байна.

Автобусны жолооч нарын цалинг энэ оны эхэн үед 1000 америк долларт хүргэнэ гэж хотын дарга Х.Нямбаатар амлаж байсан ч өнөөдрийг хүртэл цалин нэмэгдээгүй байгаа юм.

Нийтийн тээврийн салбарт өнөөдрийн байдлаар 350 гаруй жолооч дутагдалтай байна

Жолооч нарын хувьд "Өглөө 05:00 цагт ажилдаа гарч, шөнийн 01:00 цагт тарна. Ажлын ачаалал маш их байдаг. Бид ажлын цагаараа цалинждаг. Зарим нь нэг сард хоёрхон өдөр ажиллаж байж, 1.5 сая төгрөг авдаг. Нийтийн тээврийн жолооч нарын хариуцлагыг нэмж, соёлтой үйлчилнэ гэдгийг дэмжиж байна гэдэг байр суурийг илэрхийлээд буй.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан "Автобусны жолооч нар санаа зовох зүйлгүй болсон. Өмнө нь жолооч нарыг 1000 ам.долларын цалинтай болгоно" гэж хэлсэн. Үүнийг нийтийн тээврийн жолооч нар дэмжиж байгаагаа илэрхийлж байсан.

Бид автобусны жолооч нарын цалинг нэмэх асуудал хэдийд хэрэгжих талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргалаас тодруулахад, "Газ дэлбэрсэнтэй холбоотойгоор Нийслэлийн ИТХ хойшилсон. Энэ хурал болох юм бол жолоочдын цалин нэмэгдэх асуудлыг хамгийн түрүүнд авч үзэх болно" гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button