Эдийн засгийн мэдээ

"Газар шим үйлдвэр" ХК нэгж хувьцаандаа 4.7 төгрөгийн ногдол ашиг өгнө

“Газар шим" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн №002/007/2024131-002 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 80%-ийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ нь 5 тэрбум 607 сая 169 мянга 808 төгрөг гэж тооцоологджээ.

Тэгвэл нэгж хувьцаа тус бүрд дөрвөн төгрөг 68 мөнгөөр тооцож, ногдол ашгийг хуваарилахаар бодогдсон байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2024 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button