Нийгмийн
"Баавгай болохсон" киноны үзэлт 60 мянга давж, хоёр долоо хоногийн дараа театрын дэлгэцээс бууна

Өнгөрсөн онд Канн-ы кино наадамд шалгарсан "Баавгай болохсон" УСК зургаа дахь долоо хоногтоо Францын кино театруудаар гарч буй. Кино гарч эхлэх үедээ нийт 100 театрт гарч байсан бол энэ тоо 220 кино театр болтлоо өсөөд байсан юм.
Өнөөдрийн байдлаар киноны үзэлт 60 мянга давсан байна. Мөн Францад киноны дуу CD хэлбэрээр борлуулагдаж байна. Тиймээс уг уран бүтээл хоёр долоо хоногийн дараа кино театрын дэлгэцээс буух гэж байгаа аж.
Эргэн сануулахад, Эл кино нэгдүгээр сарын 12-ны өдөр нээлтээ хийсэн. Харин 2023 оны аравдугаар сард Улаанбаатар кино наадмын үеэр анх үзэгчдийн хүртээл болсон юм.
Олон улсын шүүмжлэгч нарын "Баавгай болохсон" УСК-ны талаар бичсэн сэтгэгдлийг энд дарж уншина уу.
Н.ТҮМЭНХҮСЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.