"TheMongolZ" PGL Major Copenhagen-д оролцох эрхээ авлаа

CS2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж болохуйц "PGL Major Copenhagen 2024"-ын эрхийн төлөөх Ази тивийн урьдчилсан шатны тэмцээн "Asia-Pacific RMR" Хятадын Шанхай хотод үргэлжилж байна.
Тэмцээний сүүлийн өдөр Монголын "TheMongolZ" баг major-т оролцох эхний эрхийн төлөө Хятадын "Lynn Vision" багтай тоглож 2-0 /Ancient 13-8, Nuke 13-3/ харьцаагаар хожлоо.
Ингэснээр "The MongolZ" баг "PGL Major Copenhagen 2024" тэмцээнд шалгарч, 910, mzinho, Senzu, bLitz, Techno4K нар анхны дөрөв дэх "sticker"-ээ гаргуулахаар боллоо.
Нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай "PGL Major Copenhagen 2024" тэмцээн нь Дани улсад ирэх сарын 17-31-нд зохион байгуулагдах бөгөөд Ази тивээс хоёр баг оролцох эрхтэй юм.
"ATOX Esports"-ийн хувьд эхний тоглолтдоо хожигдож доод шат руу унасан. Улмаар тус шатанд "Myth Avenue Gaming", "TYLOO" багийг хожиж дахин нэг боломжийн төлөө өнөөдөр 13:00 цагаас "Grayhound"-тай дахин тоглох юм.
Хэрэв тэд өрсөлдөгчөө хожвол "Lynn Vision" багтай ДАШТ-д Ази тивийг төлөөлж оролцох сүүлийн эрхийн төлөө "ВО3" тоглолтыг 16:00 цагаас эхлүүлэх юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.