Нийгэм мэдээЭнтертайнмент

"Major 2024"-ийн эхний шатанд The MongolZ баг аваргаллаа

1 сая 250 мянган ам.долларын шагналын сантай "Perfect World Shanghai Major 2024" тэмцээн дундаа орж, хасагдах шатанд шалгарсан багууд эхнээсээ тодорч эхэллээ.

Азийн бүсэд бус дэлхийд танигдсан манай улсын TheMongolZ баг оролцож, эхний гурван ялалтаа байгуулаад байна. The MongolZ-ын хувьд эхний тоглолтдоо ази бүсээс хамт орж байгаа БНХАУ-ын Rare Atom-ыг хожив. Дараагаар нь Бразилын багийг хожиж, амжилтаа баталгаажуулсан. Хасагдах шатанд шалгарах сүүлийн тоглолтдоо Германы GamerLegion багийг 3-0 харьцаатайгаар буулгаж авлаа.

Ийнхүү TheMongolZ баг хасагдах шатанд шалгарч, дараагийн тоглолтоо энэ сарын 5-ны өдөр хийхээр төлөвлөж байна.

Нээлтийн өдрийн тоглолтуудын үр дүнг хураангуйлан танилцуулбал,

  • The MongolZ 13-2 /Anubis/ Rare Atom
  • The MongolZ 13-6 /Ancient/ MIBR

Тус тэмцээний талаар мэдээлэл хүргэхэд, "Perfect World Shanghai Major 2024"-т дэлхийн шилдэг 24 баг оролцож байгаа юм. Финалд нийт найман баг тоглох тэмцээнд Монголын "The MongolZ", монгол дасгалжуулагчтай Австралийн "FlyQuest", Хятадын "Lynn Vision Gaming" багууд бүсийн чансаагаар шууд урилгаар оролцож байгаа юм.

Харин үлдсэн таван эрхийг Номхон далай, Хятад, Зүүн Ази, Зүүн Өмнөд Ази, Ойрх Дорнод гэсэн таван бүсээс тус бүр нэг багт өгнө. Монгол улсын хувьд Зүүн Азийн урьдчилсан шатны бүсэд багтаж байна.

TheMongolZ багийн амжилтууд болон одоо тоглож байгаа бүрэлдэхүүнийг танилцуулбал,


Түүхэн амжилтууд:

  1. BLAST.tv Paris Major 2023:
    • Тус баг 2023 онд BLAST.tv Paris Major тэмцээнд гурав дахь удаагаа оролцох эрхээ авсан. Энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөж, Монголын нэрийг олон улсад гаргасан.
  2. Esports World Cup 2024:
    • 2024 оны 4-р сард Asia Closed Qualifier шатанд Rare Atom багийг хожин Esports World Cup-д оролцох эрхээ авсан.
  3. ZOWIE eXTREMESLAND 2023:
    • 2023 оны eXTREMESLAND тэмцээнд аварга болсон нь Азийн бүсийн дийлдэшгүй баг гэдгээ харуулсан томоохон амжилт байв.
  4. IEM Katowice 2016:
    • The MongolZ багийн анх олон улсын анхааралд өртсөн тэмцээн бол IEM Katowice байсан. Энэ үеэр баг нь дэлхийн шилдэг багуудтай тоглосон анхны туршлагаа хуримтлуулсан юм.

Одоогийн бүрэлдэхүүн:

  • Garidmagnai "bLitz" Byambasuren- Багийн ахлагч,
  • Sodbayar "Techno" Munkhbold- Rifle
  • Azbayar "Senzu" Munkhbold- Rifle
  • Ayush "mzinho" Batbold- Rifle
  • Usukhbayar "910" Banzragch- AWP тоглогч
  • Erdenedalai "maaRaa" Bayanbat- Багийн дасгалжуулагч

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button