"Шар усны үерийн аманд буусан айлуудыг буулгах газрыг төлөвлөсөн"

Үерт өртөх эрсдэлтэй айлуудад нүүлгэн шилжүүлэхээр мэдэгдэл хүргүүлээд буй. Гэвч тэд хаачих вэ. Энэ тухайд холбогдох газруудаас ямар шийдвэр, шийдэлтэй байна вэ.
Нийслэлийн газрын албаны ажилтан "Ойрын өдрүүдэд халиа тошинд өртөх эрсдэлтэй айлуудад, нүүлгэх санамж хүргэсэн. Одоогийн байдлаар нүүлгэн шилжүүлэх газрыг төлөвлөсөн бөгөөд тухайн айл өрхтэй тохиролцон, зөвшилцөж байгаад нүүлгэнэ. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн үерийн эрсдэлд байгаа айлыг тухайн дүүргийн газар нутагт нь нүүлгэнэ. Өөр дүүргийн нутаг дэвсгэр рүү нүүлгэхгүй. Цаашдаа газар эзэмших эсэх асуудлыг нь ч мөн төлөвлөж байна" гэж хэллээ.
Юутай ч шар усны үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айлууд өнөөдөр оршин суугаа дүүргийнхээ нутаг дэвсгэрт холбогдох албадаас төлөвлөсөн газруудад зөвшилцөж тохиролцсоны үндсэн дээр буурь сэлгэх юм байна. Зарим дүүрэгт айлуудын хашааг зөөх арга хэмжээ авч ажиллаж эхэлжээ. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт 35 айлын хашааг эрсдэлтэй хэсгээс татаж, бариад байна.
Шар усны үерийн эрсдлийн хүрээнд,
- Баянзүрх дүүрэгт- Зөвшөөрөлгүй буусан 84 айл өрх, шар усны үерийн эрсдэлд өртөж болзошгүй 45 айл өрх байна.
- Сонгинохайрхан дүүрэгт шар усны үерийн эрсдэл бүхий 135 айл өрхөд мэдэгдэх хуудас өгсөн, шар усны үерт өртөх эрсдэлтэй 3 айлыг нүүлгэн шилжүүлээр ажиллаж байна.
- Чингэлтэй дүүргийн хэмжээнд шар усны үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 139 айл өрхөд мэдэгдэх хуудас өгч, өртөх эрсдэлтэй 85 айл өрх, халиа тошинд өртсөн 39 айл өрх байгаагаас 35 айлын хашааг татуулах ажлыг зохион байгуулж байна.
- Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерийн эрсдэл бүхий 40 айл өрхөд мэдэгдэх хуудсыг одоогоор хүргүүлээд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭВИЙ ХӨӨРХИЙ ЭНЭ АЙЛУУД ӨНГӨРЛӨӨ ГЭСЭН ҮГ ЕРӨӨСӨӨ БҮГДЭЭРЭЭ ИНГИЙ СААРАЛ ОРДНЫГ НИЙТИЙН БАЙР БОЛГОЁОО ТЭНД БАЙГАА АЛИАЛАГЧ НАРАА ХӨӨГӨӨД ГАРГАЧИХ ЖИНХЭНЭ ЗӨВ ШИЙДВЭР ШӨ МАНАЙХААН