Үйлдвэрүүдээс нийт 60 тонн өмхийрсөн мах илрүүлж, устгаад байна

Хорогдсон малын махыг эмээлт дэх мах боловсруулалтын үйлдвэрт боловсруулж, бөөрөнхий мах болгон худалдаанд гаргасан байсныг шалгаж "Монгол бугат тал нутгийн хүнс" компанийн 60 тн махыг устгалд оруулсан гэсэн мэдээлэл цахим орчинд түгээд буй. Уг мэдээллийн дагуу холбогдох байгууллагуудаас тодруулга мэдээлэл бэлтгэлээ.
-“Монгол бугат тал нутгийн хүнс” компанийн бэлтгэсэн бөөрөнхий мах нь үхсэн малын мах эсэхийг шалгаж байна-
Нийслэлийн мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэн н.Нямбаатар " Эмээлтийн асуудал дээр манайхаас тав хоногийн өмнө очиж ажиллаад хяналт шалгалтын ажил дундаа явж байна. Бас нэг эмээлтэд гарсан асуудал байгаа. Бохирдол их хүнсний аюулгүй байдлын шаардлага нийцэхгүй байгаа 60 гаран тн махыг шүүхийн шийдвэр гарсны дараагаар зориулалтын устгалын цэг дээр аваачиж устгасан. Мал эмнэлгийн байцаагч нар энэ асуудал дээр байнгын хяналт, шалгалт тавиад гардаад ажиллаж байгаа. Цахим орчинд "“Монгол бугат тал нутгийн хүнс” компанийн бэлтгэсэн 60 тн бөөрөнхий мах илэрсэн" гэсэн нь ташаа мэдээлэл. Тус компаниас үхсэн малын мах илэрсэн нь үнэн. Гэхдээ одоогоор шалгалтын ажил дуусаагүй явж байна.
Иргэд том зах худалдааны төвүүдээс худалдан авалт хийхдээ эрүүл ахуйн шаардлага хангаагүй эсвэл өмхийрсөн мах аваад гомдол санал ирүүлэх юм бол тухайн газрыг очиж шалгадаг. Одоогоор бидэнд ямар ч санал гомдол ирээгүй байна. Хэрэв өмхий мах зарж байгаа нь шалгалтаар нотлогдвол махыг нь хурааж, устгалд оруулдаг.
-Он гарснаас хойш улсын хэмжээнд нийт 60 тонн махыг Мал эмнэлгийн газраас устгалд оруулсан-
Дээр дурдагдсан устгалд орсон 60 тн махын тухайд ХХААХҮЯ-ны хэвлэлээс тодруулахад, Он гарснаас хойш улсын хэмжээнд нийт 60 тонн махыг Мал эмнэлгийн газраас устгалд оруулсан. Үүний 15.4 хувийг "Үүлэн гөү" ХХК-ийн махыг устгалд оруулсан. Мөн гуравдугаар сарын эхээр үлдсэн 45 хувийг мөн устгалд оруулаад байна. Одоогоор Эмээлтийн махны үйлдварт хяналт шалгалт аваад явж байна. “Монгол бугат тал нутгийн хүнс” компанийн махыг 72 цагийн хугацаанд шалгаж байгаа. Өнөөдөр хугацаа нь дуусаж байна. Шалгалтын хариу гарсны дараа нийтэд ил болгоно" гэж байлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.