ЗТХЯ: Дарханы замын 80-81 км-т суулт үүссэн, засварлахаар ажиллаж байна

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 80 дахь км-т эвдрэл үүсэж, тус эгнээгээр машин зорчих боломжгүй болсон гэх мэдээлэл иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна.
Энэ тухай Зам, тээврийн хөгжлийн яамнаас тодруулахад, "Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэн засварлах төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй хоёрдугаар багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэл авто замын 80-81 км-т дөрвөлжин хоолойн буцаан дүүргэлтийн хэсэг суулт үүссэн. Одоогоор тус авто замын төсөл хэрэгжүүлэх нэгж, барилгын ажлын зөвлөх, гүйцэтгэгч компаниуд шуурхай арга хэмжээ авч, засварлаж, тэмдэг, тэмдэглэгээ тавьж, осол гэмтлээс хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дарханы замын гамшиг хэзээ дуусах болоо энэ бол түүхий бантангаас ч долоон дор юм болсон Бямбацогт сайд дээрдүүлсэн юм огт �##�га
8 жилд дуу�####�ггүй зам дандаа гамшиг дагуулсаар.Ноднин үерт өртсөн энэ жил суулт өгсөн . Ашигл�##�танд одоо хүртэл ороогүй байгаа .МАН аа одоо өөрсдөө буруугаа хүлээ.Буруугаа бу�####�д бүү нялзаа
Х�##�тар сайдад хариуцлага тооцооч
Энэ Дахханы зам хэсэг явж байгаад зочих хэсгийн өндөрийн зөрүүгээс болж дэвхрэх юмаа, тэрнийхээ хажууд бас хурд сааруулагч гээд тэмдэг зоочихсон
Дарханы замыг, 8 жил бариад дуу�####�ггүй ээ. Ашигл�##�тад аваагүй байхад нь эвдрээд эхэллээ. МАН-ын барьж байгаа ганц зам нь энэ. Ганц зам барьж чад�##�гүй дараагийн сонгуультай золгов. МАН-ын мөрийн хөтөлбөрт, бүх аймгуудад үйлдвэр барьна гэсэн, ганц ч үйлдвэр бариагүй. Худлаа амлагчид.
Төрийн эзэнгүй мөнгөөр ажил хийлгэж байгаа хүн хэзээ ч өөрийнхөө хувийн мөнгөөр юм хийлгэж байгаа шиг хичээнгүй хариуцлагатай хандахгүй тул цаад гүйцэтгэгч нь Захи�##�агчийнхаа хэнэггүй байд�##�д нь тааруулаад "Хай дөнгөваа" гээд л х�##�туурдаад хаяж байгаа юм шдээ!!!