
Монголын жүдо бөхийн холбоо насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж буй. Энэ удаагийн улсын аваргыг Орхон аймгийн Эрдэнэт хотын “Хангарьд” спорт цогцолборт зохион байгуулж байгаа юм.
Одоогийн байдлаар жин, жингийн аваргууд тодроод байгаа бөгөөд холимог төрлөөр үргэлжилж байна.
Тэмцээний +100 кг-ийн жинд Үндэсний бөхийн дөрвөн тамирчин эхний гурван байрт шалгарчээ. Тодруулбал Улсын заан Д.Анар, Улсын начин О.Цэцэнцэнгэл нар хүрэл медаль, Аймгийн арслан Э.Мөнхжаргал мөнгөн медаль, Аймгийн начин Б.Гончигсүрэн алтан медаль хүртсэн байна.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.