Нийгэм мэдээ

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын хөрөнгийн үнэлгээг хийж байна

Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны гэр хорооллын 158 га газрын 2,206 нэгж талбарыг чөлөөлж, дахин төлөвлөжээ.

Үүнтэй холбоотойгоор Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн талаар мэдээлэл өгөх, хамрагдаж буй өрхүүдийн судалгаа, санал асуулгыг цуглуулах үүрэг бүхий албан хаагчид болон эд хөрөнгийн үнэлгээг хийх хараат бус үнэлгээний компанийн ажилтнууд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 35 дугаар сургуулийн баруун талд “Лили” /Жасмин/ төвийн хоёр давхарт ажиллаж байгааг Нийслэлийн Орон Сууцны Корпорац компаниас мэдээллээ.

Өнгөрсөн хугацаанд тухайн бүс нутгийн 1,429 иргэнээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авахад нийт иргэдийн 96.5 хувь нь газар чөлөөлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн 507 нэгж талбар, Сүхбаатар дүүргийн 268 нэгж талбарын хээрийн судалгаа буюу хэмжилтийг хийсэн бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийх явц 35 хувьтай үргэлжилж байна.

Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулахдаа бүрэн төлөвлөлт хийх бөгөөд эхний ээлжид 12 мянган айлын орон сууцыг барина. Ингэснээр тухайн бүсийн агаар хөрсний бохирдол, замын түгжрэлийн асуудлыг  цогцоор шийднэ гэж үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 16, 2024 17:15

Хэзээ эхлэх т�##�аар мэдээлэл байна үү

Холбоотой мэдээ

Back to top button