"Бэлтэс мөрөн"-ийг байгуулсан 9 иргэнийг ирэх сарын 1-нд шүүхээр боллоо

"Бэлтэс Мөрөн" компанийг үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийг товлон зарлалаа.
"Бэлтэс Мөрөн" ХХК үүсгэн байгуулагч нэр бүхий 9 иргэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2024.04.19/ болж өндөрлөлөө. Уг хэлэлцүүлгээр прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргаж, хэргийг ирэх тавдугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 00 минутад шүүх хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлэхээр товлон зарлалаа.
Хэргийн явцын тухайд,
- 2023 оны зургаадугаар сард нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан
- 2023 оны 11 дүгээр сард прокурорын эсэргүүцлийн дагуу хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
- 2024 оны хоёрдугаар сард Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгч, өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан
Эргэн сануулахад, “Бэлтэс мөрөн” ХХК мөнгийг нь өсгөж өгнө хэмээн 15-100 хувийн хүүтэй мөнгийг 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хурдан түргэн шийдээсэй, бүх юм нь тодорхой байхад эргэж буцаагаад цаг хожоод хэнд хэрэгтэй ашигтай юм, тийм их мөнгө �##�га болно гэж бхгүй, УИХ-н хөвсгөлөөс сонгогдсон гишүүн, цагдаа, шүүр, прокурор өөр�####�а мөнгөө өсгөөд авсан гэсэн хардлага иргэдийн дунд байдаг, Энэ асуудлыг шийдсэн, энэ асуудын төлөө зүтгэсэн хүн л Хөвсгөлөөс их хур�##�д сонгогдоно.