Нийгэм мэдээ
Байгаль хамгаалагчид зэрлэг амьтдад зориулж бороо, цасны ус хураах цөөрөм хийжээ

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын байгаль хамгаалагч, нар өнөөдөр /2024.04.19/ Жаргалан уулын 10 байршилд бороо, цасны ус хуримтлуулах 13 цөөрөм, тогтоолыг хийсэн байна.
Тус уулын аманд цөөн тооны худаг л байдаг. Өөр задгай булаг, шанд байхгүй учраас зэрлэг амьтдад усны хүрэлцээ муу байдаг аж.
Шинээр цөөрөм, тогтоолыг хийснээр Жаргалан уулан дахь зэрлэг амьтдын усан хангамж нь сайжирч, амьтад тогтвортой суурьшиж, тэр дундаа янгирын сүрэг өссөнөөр ирвэс айлын малд халдах асуудал тодорхой хувиар буурах боломжтой юм.
Т.НАНДИН-ЭРДЭНЭ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.