Нийгэм мэдээ

Интерполоор эрэн сурвалжилж байсан Н.Нямдоржийг БНТУ-аас авч ирлээ

Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Н.Нямдоржийг дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Турк улсаас албадан авч ирлээ.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа шүүхийн шатнаас гадаад улсад оргон зайлжээ

Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам, Гадаад Харилцааны Яам, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Үүнээс өмнө он гарсаар Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан таван иргэнийг албадан авчирсан байна.

“Шувуу” ажиллагааны хүрээнд олон улсын интерполоор сурвалжлагдаж байгаа 41 этгээдийг Eguur.mn мэдээллийн агентлаг зарласан мэдээллийг энд дарж уншина 

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 24, 2024 15:42

Зургийг нь таглаад яах вэ дээ. Угаасаа интерпол дээр ил л байгаа биз дээ

Цогяг
Цогяг
4 сар 24, 2024 17:27

Зарим хаачив

Холбоотой мэдээ

Back to top button