ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Зэсийн баяжмалын арилжааг эхлүүллээ

Зэсийн баяжмалын арилжааг эхлүүлэх цан цохих ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, УУХҮЯ-ны дэд сайд Б.Уянга, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Ерөнхий захирал Г.Ёндон нар оролцлоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталж, ил тод, хариуцлагатай уул уурхайн салбар бий болж, экспортын бүтээгдэхүүний борлуулалт олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд нийцсэн байдлаар хийгдэн төсвийн орлого нэмэгдэх цаашлаад уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслүүд арилжаалагдаж, ханшийн эрсдэлээс хамгаалах, ашиг олох хөшүүрэг бий болох, мэргэжлийн оролцогч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоо сайжрах боломж бүрдсэн.

Түүнчлэн өнгөрсөн онд бид хуульд заасан нэр бүхий дөрвөн журмыг баталснаас гадна 11 харилцааг зохицуулсан долоон журмыг үйл ажиллагаандаа мөрдөхийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-д зөвшөөрч, Монгол Улсад анхны уул уурхайн бүтээгдэхүүн биржээр арилжаалах нөхцөл бүрдсэн. Харин өнөөдөр зэсийн баяжмалын арилжааг эхлүүлж буй нь цаг үеэ олсон үйл явдал бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүний биржээр дамжуулан арилжаа явагдсанаар зах зээлд бодитой ханш тогтож, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээлэл олон нийтэд нээлттэй болох, өрсөлдөх чадвар сайжрахын зэрэгцээ экспортын арилжаанд тавигдах олон нийтийн хараа хяналт нэмэгдэх чухал ач холбогдолтой болж байна.

Цаашид уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг өсгөх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, биржийн арилжаанд үр дүнтэй хяналт тавих, зуучлагч брокеруудын чадавхыг бэхжүүлэхэд анхаарал хандуулж, гадны зохицуулагч, арилжаа эрхлэх байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорин ажиллана” гэдгийг онцолсон юм.

Зэсийн баяжмалын эхний арилжаагаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 3 багц буюу 3,000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2,142 ам.доллараар борлууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
н ялтан
н ялтан
4 сар 30, 2024 18:39

Цэьэр зэс 10000,$$ам долорт хүрч байна даа

Холбоотой мэдээ

Back to top button