УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Малд хайртай улстөрчдийн тоог Л.Наранбаатар нэгээр нэмэв

Хөтөлийн "Цемент шохой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн.

Тэрбээр, "Хөтөлийг луйвардсан нөхдүүдээс бид 375 тэрбум төгрөг буюу нийт ажилчдын 200 сарын цалинтай тэнцэх хохирлыг хууль, шүүхээр нэхэмжилж байгаа. Шүүх нь дийлэхгүй бол энэ луйварчидтай ард түмэн, үйлдвэрийн хамт олон, үйлдвэрчний эвлэлтэй нэгдэж тэмцэнэ. Зөвхөн цемент шохойн ч биш бүх төрийн өмчит компаниудыг биржид бүртгэлтэй, нээлттэй ХК болгохын төлөө тэмцэж, баялагтаа жинхэнэ эзэн Монголчууд болгохын төлөө тэмцлээ үргэлжлүүлнэ" гэж хэлээд ажлаа өгсөн.

Гэвч түүний ажлаа өгсөн шалтгаан дээрх асуудал биш байв. Өөрөөр хэлбэл, Л.Наранбаатар 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихийн тулд ийн оны өмнө Хөтөлөө орхисон хэрэг.

Түүний хувьд энэ жилийн сонгуулиар тавдугаар тойрог буюу Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт МАН-аас нэр дэвшихээр горилж буй. Энэ хүрээндээ Төв аймгийн малчид, сонгогчидтой уулзалт хийж яваа бөгөөд Бүрэн сумын малчин айлын хотонд хийсэн бичлэг нь олны шүүмжлэлийг дагуулаад байна.

Тэрбээр энэ тухайгаа "Бичлэгээс маань зураг тасдаж, сошиалджээ. Би өөр утгатай зүйл ярьсан. Гурав болон дөрөвдүгээр сар бол малчдын хувьд мал төллөх, ямаа самнах их ажилтай байдаг үе. Тиймээс энэ үед сурагчдыг амрааж, аав ээжид нь туслуулдаг байвал гэсэн санааг илэрхийлсэн" гэж тайлбарлажээ.

Жил бүрийн сонгуулийн өмнө хөдөөд нэр дэвших улстөрчид мал, малчин хоёрт харамгүй "хайр" зарладаг. Морь унаж, дээл өмсөж, хөөрөг зөрүүлж, төл мал тэвэрч, мотоцикл унаж, хамт зураг татуулах байдаг л дүр болж хувирсан. Тэд малчдыг дутуу ойлгож, үнэлж байгаагаа энэ мэт мэдрэмжгүй үйлдлээрээ бэлхэн харуулдаг.

Угтаа бол суурь асуудлыг нь заавал дээл өмсөж, бүрх малгай тавьж байж ойлгох, сонсох, шийдэх албагүй юм. Улстөрчдийн зохимжгүй энэ хувирал иргэдийг бухимдуулахаас хэтрэхгүй. Ямартай ч Л.Наранбаатар малд хайртай улстөрчдийн тоог ийн нэгээр нэмж, олны анхааралд өртөж чадав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
5 сар 14, 2024 08:34

Эргүү дагз, хүн хог

ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 14, 2024 08:38

Шимийн юм хайж яваа биз дээ .Авгай нь архи уугаад *лга болчихдог болохоор нь байршил тогтоогч зүйдэг гэж байгаа .

Зочин
Зочин
5 сар 14, 2024 13:03

Шартангитай л бн даа нүд мүд янзын янзын.

Холбоотой мэдээ

Back to top button