СПОРТ

3x3: Олимпын эрх авахад нэгхэн алхам үлдэж, хагас шигшээд шалгарлаа

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Унгар улсад зохион байгуулагдаж буй “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээнд өрсөлдөж байна. Тэд дөнгөж сая хасагдах шатанд Изралийн шигшээ багтай тоглож, хожсоноор шилдэг дөрөвт шалгарч чадлаа.

  • А.Ананд - 4 оноо, 7 самбар, 3/9 довтолгоо
  • Э.Дөлгөөн - 3 оноо, 4 самбар, 3/6 довтолгоо
  • О.Энхбаатар - 4 оноо, 3 самбар, 2/4 довтолгоо
  • Д.Дэлгэрням - 4 оноо, 4 самбар, 4/7 довтолгоо

Ингэснээр манай баг олимпын эрх авахад нэгхэн алхам үлдэв. Тэд өчигдөр “D” хэсгийг тэргүүлж, тэмцээний хасагдах шатанд шалгарсан юм. Тодруулбал, Японы багийг 20:18-ын харьцаатайгаар хожсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button