СПОРТ

Ц.Бямба-Отгон гарди түрүүллээ

Архангай аймгийн Өлзийт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Өлзийт сумаас төрөн гарсан улсын цолтой бөхчүүдийн нэрэмжит yлс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо.

Тус барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Нутгийн буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын гарди Ц.Бямба-Отгон түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага С.Сүхбат үзүүрлэв.

Дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р. Пүрэвдагва, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Эбэг" ХХК, "Хан-Хэнтийн аварга" дэвжээний бөх, улсын харцага Г.Бадрах нар шалгарлаа. Наймд улсын харцага Х.Гантулга, улсын начин Ө.Батзул, улсын начин О.Түмэн, аймгийн арслан Д.Аззаяа нар үлдэв.

Энэхүү барилдааныг санаачлан МҮБХ, “Хөшөөт Мандал” ХХК-тай хамтран зохион байгуулсан Өлзийт сумын уугуул, аймгийн начин А.Өгийдалайд нутаг усныхан, найз нөхөд, шавь нар нь хүндэтгэл үзүүллээ.

Тус барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр 1,5 сая төгрөг гардсан бол үзэгчдийн дундаас дөрвөн азтан мөнгөн аяга, хоёр азтан 500.000 төгрөг тус тус гардсан юм. Маргааш буюу тавдугаар сарын 31-нд 10:00 цагаас цэргийн цол, чимэг олгох 33 дахь удаагийн "Бүх цэргийн наадам" Монгол бөхийн өргөөнд болно.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
5 сар 31, 2024 15:56

Түрүүлсэн бөхөд баяр хүргэе. Монголчууд, Монгол төр оюуны спортоо ингэж дээдэлж урамшуулдаг болоосой.

Холбоотой мэдээ

Back to top button