Монголын энхийг сахиулагчид Суданы сургууль, эмнэлэгт засвар хийжээ

БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй мотобуудлагын батальоны захирагчийн орлогч дэд хурандаа Б.Ууганжаргалаар ахлуулсан томилгоот бүлэг 18 хоногийн хугацаанд Абьемном суурин дахь эмнэлэг, сургуулийн барилгыг бүрэн засварлаж, хүлээлгэн өгчээ.
Энэхүү эмнэлгийн байранд 2008, сургуулийн байранд 2004 оноос хойш урсгал засвар огт хийгдээгүйн улмаас ихэнх өрөө, танхим нь эвдэрч хэмхэрсэн, хүн амьтны ялгадсаар дүүрчихсэн маш хүнд дүр зураг угтжээ.
Ийм нөхцөлд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид өдрийн халууныг үл ажран богино хугацаанд эмнэлгийн байрыг бүрэн засварлаж, эх барих тасаг, хэвтэн эмчлүүлэгчийн өрөө, тасалгаануудад шаардлагатай ор, цагаан хэрэглэл, ахуйн хэрэглэлүүдийг хүлээлгэн өгсөн байна.
Мөн сургуулийн байрыг бүрэн засварласны зэрэгцээ хүүхдийн тоглоомын талбай, хөл бөмбөгийн талбай, волейболын талбай зэргийг шинээр байгуулж өгсөн нь хүүхдүүдийг тав тухтай, тохилог орчинд боловсрол эзэмших нөхцөлийг нь бүрдүүлжээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛЧУУД ХАА ЯВСАН ГАЗРАА ДАНДАА ИЙМ Л БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭТЭЙ МУНДАГ БАЙДАГ ЮМ ШҮҮ.ЭНХЙИГ САХИУЛАГЧИД БОЛОН МОНГОЛ УЛСЫГ МААНЬ ӨМНӨД СУДАНЫ АРД ТҮМЭН САЙНААР ДУРСАХНЭЭ ГОЁ МЭДЭЭ БАЙНА ШҮҮ БАЯРАЛЛАА ЗАЛУУСАА ТА НАРЫГ ЮУ Ч ЗОГСООХГҮЙ ИХ БОГД ЭЗЭН ЧИНГИСИЙН ҮР САД ИНГЭЖ Л ЯВАХ УЧИРТАЙ ЮМ ДЭД ХУРАНДАА УУГАНЖАРГАЛЫГ ХУРАНДАА БОЛГО ХҮРЭЛСҮХ ЧИ ҮҮНИЙГ ХИЙ ТЭГЭЭД ЭРГЭЖ НАДАД МЭДЭГДЭНЭ ҮҮ? ГЭЖААВАЛ АЛАВАА ГЭХДЭЭ ЭНЭ ЗАЛУУД ХУРАНДААГИЙ НЬ ӨГЧИХӨӨ
Үндсэн үүргээл гүйцэтгэвэл болоо бишүү...ямар харуудын боол биш барилга засч хог түүх гэж очоогүй юм шүү