Нийгэм мэдээ

Цагийн хуваариар хогоо хаяагүй бол камераар илрүүлэн, хариуцлага тооцож эхэллээ

Чингэлтэй дүүрэг хог ачих менежментийг оновчтой зохицуулж эхэлсэн. Тодруулбал, цагийн системийн дагуу, хогийг гараас гарт ачих, хүлээлгэн өгөх журам хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл хог ачих цагийн хуваарьтай болжээ.

Гэвч хуваариа зөрчих, ачсаны дараа, ачих цаг өнгөрсний хойно хог гаргаж тавих үйлдэл давтагдсаар байгаа аж.

Чингэлтэй дүүрэг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 2633 хяналтын камер суурилуулсан. Ингэснээр дүүргийн нутаг дэвсгэр бүхэлдээ камерын хяналттай болсон бөгөөд “Ногоон бүс” гэж нэрлэгдээд байгаа юм. Иймд хог ачих цагийн хуваарь, холбогдох журам зөрчсөн тохиолдлуудыг тухай бүр бүртгэн, хяналт тавьж байна. Түүнчлэн хариуцлага тооцож эхэлсэн нь анхаарал татлаа.

Хариуцлаа тооцох тухай мэдэгдлийг иргэн, ААН-үүдэд хүргүүлжээ.

Зургийн тайлбар: Цагийн хуваарь, журам зөрчиж хог хаясан тохиолдлууд

Тус дүүргийн 1-6-р хороо буюу орон сууцны хорооллын бүсэд хогийг өдөр ба шөнө тээвэрлэж буй аж.

Жишээлбэл, 1-р хороонд өдөр 10.00-11.00 цагт, шөнө 02.00-03.00 цагт тус тус ачих хуваарьтай.

Харин 7-22-р хороо буюу гэр хорооллын бүсдээ 14 хоног тутамд гараас гарт буюу, хашааны үүдэнд очиж, хог ачдаг байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 7, 2024 18:10

Зуслангийн шарга морьтийн уулзварт, цагдаагийн байрны урд байсан хогийн цэгийг хааш нь үгүй хийчхэв ээ, хот руу явах чиглэлдээ зам дагуу хог хаяхад яг тохирсон байсан юмсан, цэг байхгүй хаа хамаагүй хог хаях нөхцөл үүсээд байна.

Холбоотой мэдээ

Back to top button