"Шалгалтын айдас, түгшүүртэй холбоотой 500 гаруй сурагч сэтгэл зүйчээс зөвлөгөө авсан"

Төгсөх шалгалтаа өгөх 500 төгсөгч шалгалтаас айх айдсаасаа болж сэтгэлзүйч, сэтгэл засалчийн зөвлөгөө тусламжийг авчээ.
Шалгалтаас айх айдас буюу Exam phobia нь сүүлийн жилүүдэд сурагчдын дунд түгээмэл байдаг болсон.
Exam phobia-гийн талаар сэтгэлзүйч, доктор Ч.Отгонцэцэгээс тодрууллаа. Тэрбээр, "Сүүлийн саруудад төгсөх шалгалт өгөх 500 гаруй сурагч сургуулийн сэтгэлзүйч болон сэтгэл засалч нарт хандаж, туслалцаа зөвлөгөө авсан. Шалгалтаас айх айдастай сурагчид сүүлийн жилүүдэд их байх болсон. Гэр бүлийн дарамт, шахалт болон өөртөө тавьж буй өндөр шаардлагаас болж хүүхдүүд нойргүйдэж, сэтгэл санаа нь тогтворгүй болж эхэлдэг. Үүнээс үүдэн сэтгэл түгшиж, цаашлаад сэтгэл гутралд өртөх эрсдэлтэй. Сэтгэл түгших, тавгүй, тогтворгүй байгаа байдлаас гарах хамгийн үр дүнтэй арга бол ярилцах. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарал тавьж, сайтар ярилцах хэрэгтэй" гэлээ.
Шалгалтаас айх айдсын ирэх шинж тэмдэг: Нойргүйдэх, сэтгэл түгших, шалгалтын талаар болон дараах үйл явдлыг хэт ургуулан бодох, ходоод хямрах, халуурах, ядрах, эрч хүчгүй болох гэх мэт.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Урьд өмнө нь бид ш�##�г�##�танд бэлтгэж ордог байсан Одоо сэтгэлийн хатгүй муу сурдаг хүүхдүүдэд ш�##�г�##�т өвчин болжээ
Н