Ж.Бат-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргын суудал нэхэж, чуулганыг нээхгүй гэж "гүрийжээ"
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өчигдөр АН-д завсарлага өгөхийг зөвшөөрсөн. Ингэснээр АН-ын бүлэг өчигдөр орой хуралдаж, УИХ-ын дарга намын гишүүнчлэлээс татгалзах агуулгаарх хуулийн төслийг спикерийн томилгоотой зэрэгцүүлэн хэлэлцэхээр тохиролцсон юм.
Зарчмын асуудлаар эрх баригч намтай тохиролцоонд хүрсэн тул УИХ дахь АН-ын бүлэг нэг өдрийн завсарлагаа өмнө нь дуусах боломжтойгоо уламжилсан байна. Гэсэн ч үдээс өмнөх хуралдааныг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ эхлүүлэнгүүтээ хааж, улмаар үдээс хойших хуралдаан эхлэх цагийг сунгасан юм.
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнийн энэ үйлдлийг улс төрийн хүрээндээ "Зам тээврийн сайдаар ажиллах хувилбараар ЗГХЭГ-ын дарга болгож дээшлүүлэхээр чуулганы алхаар бойкот хийсэн" гэх тайлбарыг хэлж байгаа нь анхаарал татав.
Өнөөдөр УИХ-ын шинэ даргыг чуулганы нэгдсэн хуралдаанаар томилж байж, ирэх даваа гарагаас Ерөнхий сайд Н.Учрал шинэ танхимаа бүрдүүлэх боломж үүсэх юм.
Г.ИТГЭЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Буруу хүнийг буруу байранд тавьсных. Одоо шантажилж байгаад хэрэг эрхлэхийн дарга болбол удахгүй Учралын доогуур ухаж байгаад унагаж аваад ерөнхий сайд … ерөнхийлөгч… өөр юу байна хамаад болно гээд л алтан загасны үлгэрийн эмгэн мэт л аашилна даа. Энэ сахал Бат- Эрдэнэ гэгч өөдтөй хүн биш
Салалтыг өөдгүй нь мэдээд байранд нь байлгаад байдаг бололтой
Хахаха энэ МАН-с бүгдээрээ 2027 2028 онд заавал салцгаана шүү
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
1 m
Зөв хө, эр хүн.
Их хурлын даргын ширээг голоор нь хуга цохихоо шахлаа, ямар их сайдын суудлын төлөөх хүсэл тачаалтан бэ?!
UGAAS BUTEHGUI ETGEED SHUU DEE.
Энэ нөхөр байнга л асуудалд гаргаж байх юм.