Нийгмийн

ЦЕГ-аас жолооны үнэмлэх хэвлэдэг киоск машиныг байршуулж эхэлжээ

ЦЕГ-аас автомашины жолоодох эрхийн үнэмлэхийг хэвлэн гаргадаг, киоск машин байрлууж эхэлжээ. Одоогоор БЗД-ийн Тэнгэр плазад эхний туршилтын киоскыг байрлуулсан байна.

Иргэд биеэр болон "И-Монголиа"-аар жолооны үнэмлэхээ захиалаад 14-21 хоног хүлээдэг байсан. Харин одоо хурдан шуурхай, газар дээр нь хэвлэж гаргадаг киоск машин үйлчилгээнд нэвтэрсэн байна. Энэхүү киоск машинаар жолооны үнэмлэхээ сунгах, хаяж үргэдүүлсэн бол дахин захиалах гэх мэт үйлчилгээ авч болох бөгөөд удахгүй киоск машины тоог олшруулах юм байна.

Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр иргэд өөрийн биеэр болон "И-Монголиа" ашиглан үнэмлэх захиалж, хоног хугацаа алдахгүй бөгөөд цаг заваа хөнгөвчлөх юм. Киоск машины ажиллах горимын талаар бид дэлгэрэнгүй эргэн мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 17, 2024 19:47

Шар жолооны үнэмлэх шинээр авб�##� яах бол.

Холбоотой мэдээ

Back to top button