СПОРТ

Хөнгөн атлетикийн тамирчид наймдугаар сарын 8-нд Парисыг зорино

Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх гурван эрх авсан билээ.Тодруулбал, марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн төрөлд МУГТ Б.Сэр-Од, эмэгтэйчүүдийн төрөлд олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа нар олимпын эрх авсан бөгөөд өдгөө тус тусын бэлтгэлээ базааж байна.

Эрх авсан гурван тамирчнаас олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлага дор Налайх дахь хөнгөн атлетикийн талбайд бэлтгэлээ базааж буй. 

Харин Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од, олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан нар дасгалжуулагч Б.Оюунтуяагийн удирдлагад Японд бэлтгэл сургуулилалтаа хангаж байна. Монголын хөнгөн атлетикийн тамирчид ирэх наймдугаар сарын 8-нд Парисыг зорих аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button