2549 иргэнийг ₮45.3 тэрбумаар хохироосон "Бэлтэс мөрөн"-ий шүүх хурал 2 сараар хойшиллоо

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрөвдүгээр сарын 17-нд эхэлсэн. Гэсэн ч яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдаан хэд хэдэн удаа завсарласан юм. Харин энэ удаа наймдугаар сарын 23-ны өдөр хүртэл хойшиллоо.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэг зааснаар, шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Мэндсайхан, Г.Пүрэвсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2238000491078 дугаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5,6,7 дахь хэсэгт зааснаар 60 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ЛУЙВАРЧИНГУУД ХААНА БАЙГААН МӨРДӨНД ҮҮ? МӨРӨНДӨӨ ЗҮГЭЭР АЛХААД БАЙГАА ЮМ УУ? ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД ГАРААД ОРЧИН ЦАГИЙН УУЛЫН ТӨМӨР БОЛЧУУЛ ЯАНА ХОРИОЧ ЛАЛАРУУДЫГ
Шүүгч нар ц�##�ингаа нэмэх шаардлага Хэлтэс мөрөнд өгсөн юм байна Хохирогчдоос бас хандив авч байгаад шүүх хур�##� хэвийн болно гэнэ
гч
Ар тайгад амарч байгаа
hohi ni m#lnuudaa