ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Зэсийн баяжмалын экспорт 54.9 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй байна

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний 5 сард өмнөх оны мөн үеийнхээс 1.0 тэрбум ам.доллароор буюу 10.3 хувиар өссөн тухай ҮСХ-ны мэдээлжээ.

Үүнд:

  • Экспорт 74.9 сая ам.доллар буюу 1.2 хувиар,
  • Импорт 932.5 сая ам.доллароор буюу 26.9 хувиар тус тус нэмэгджээ.

Гадаад худалдааны тэнцэл 857.5 сая ам.доллароор буюу 30.4 хувиар буурсан байна.

Экспорт 74.9 сая ам.доллароор өсөхөд:

  • Нүүрс 172.9 сая ам.доллар,
  • Зэсийн баяжмал 54.9 сая ам.доллар,
  • төмрийн хүдэр, баяжмал 41.9 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

Зэсийн баяжмалын үнэ тонн тутамд 47.6 ам.доллароор өсжээ.

2024 оны эхний 5 сарын хилийн дундаж үнийн үзүүлэлтээр:

  • Алтны үнэ өмнөх оны мөн үеэс унци тутамд 254.2 ам.доллар,
  • зэсийн баяжмалынүнэ тонн тутамд 47.6 ам.доллароортус тус өсөж,
  • нүүрсний үнэ тонн тутамд 34.0 ам.доллар,
  • төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 5.9 ам.доллароор буурсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button