Дархан аварга Г.Өсөхбаярт Хөдөлмөрийн баатар цол олголоо

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Энэ жил Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга, МУГТ Г.Өсөхбаяр, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат тод манлай уяач Д.Онон нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ.
Дархан аварга Г.Өсөхбаяр үндэсний бөхөөс төрж буй зургаа дахь Хөдөлмөрийн баатар болж буй. Түүнээс өмнө 1992 онд Х.Баянмөнх, 1994 онд Ж.Мөнхбат, 1998 онд Б.Бат-Эрдэнэ, 1999 онд Д.Дамдин, 2006 онд Д.Цэрэнтогтох нар хөдөлмөрийн баатар болсон.
Харин уяачдаас Хөдөлмөрийн баатар төрсөн хоёр дахь тохиолдол юм. Өмнө нь 2013 онд тод манлай уяач Д.Даваахүү тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар хөдөлмөрийн баатар болж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ичиж үхэхэд яадаг байна аа
Энэ одоо болих хэрэгтэй ямар их ул�####�а юм хийсэн юм бэ. Тэгвэл бүх аваргуудад хөдөлмөрийн баатар болгооч ээ
Казинод Банк дампуурт�##� тоглосноос өөр ямар гавтяа байна Ядахдаа самбогоор нэг удаа дэлхийн аварга болж үзээгүй хүн дээ. Бас найр хийх байхдаа ичихгүй
За ингээд 6 зааны дунд хөдөлмөрийн баатар болох тэмцээн эхэллээ шүү. Араас нь сүхбат лав зүтгэнэ.