УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Улсынхаа эдийн засгийг нэмэгдүүлэх бодлогод санаа нийлснээр, гурван нам хамтарч байна"

МАН, АН, ХҮН намын дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ үеэр АН-ын дарга Л.Гантөмөр үг хэлэв.

Тэрбээр, "Манай нам монгол улсад тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэхийн төлөө, мөн АН-ын үнэт зүйл, үзэл суртлыг улсынхаа нийгэмд түгээн дэлгэрүүлэхийн төлөө, монголын төрд ягштал биелүүлэхийн төлөө МАН болон ХҮН-тай хамтарсан засгийн газар байгуулах, санамж бичгийг байгуулж байна.

АН бүх шатны байгууллагаараа ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх хөтөлбөрийг гаргасан. Ийнхүү манай нам дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Энэ шийдвэрийн хүрээнд татварын дарамтыг бууруулах асуудалд гурван нам маань нэгдэн нийллээ. Жижиг бизнесүүдийг дэмжиж, улс төрийн оролцоогүй болгохын тулд ажиллах болно.

Мөн ерөнхий сайдын хэлсэнчлэн томоохон төслүүд амь орох ёстой. Томоохон төслүүдийг ажил хэрэг болгохын тулд хамгийн түрүүнд сэргээгдэх эрчим хүчнээс эхэлж ажиллана. Бидний хэлж ярьдгаар Эгийн голын усан цахилгаан станц, бүтээн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг эхлүүлж, ажил хэрэг болгох хэрэгтэй.

Бас нэгэн маргаан дагуулдаг асуудал бол түүхийн эдийн боловсруулах үйлдвэрийн асуудал. Ялангуяа голчлог зэсийг богино хугацаанд эргэлтэд оруулж, үйлдвэр барих хэрэгтэй. Ингэснээр манай улсын эдийн засаг солонгорно. Ийнхүү улс орондоо хэрэгтэй, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх төсөлт хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахаар гурван нам хамтарч байна" гэлээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 8, 2024 15:33

yag uu vlsej uheh gd l niilj bga bzdee ta nart ene ulsiig bodoh setgel dutnaa harj baigaarai

Зочин
Зочин
7 сар 8, 2024 18:51

ард түмэн та нарыг МАН-тай хөнжилдөө юу хийдгийг мэднэ. МАН чаддаг юм бол ажиллах эсвэл төрөөс �######�ыг ард түмэн шаардаж та нарыг хянах шахах зорилгоор л сонгосон шд.

Холбоотой мэдээ

Back to top button