Нийгмийн

Хиймэл зүлэгний асуудал буух эзэн, буцах хаяггүй замхрах нь

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанаар хамгийн анхаарал татаж, маргаан дагуулсан сэдэв бол шинэ хиймэл зүлэг. Долдугаар сарын 11-ний өдөр бороо үргэлжлэн орж, бөхчүүд зүлгэн дээр халтирч байв. Халтирснаас болж өвдөг шороодохоос гадна бэртэл, гэмтэл авсан нь ч бий.

Энэ цэвэр зохион байгуулалтын асуудал юм. Бөхчүүдийн амжилт, эрүүл мэндэд нөлөөлсөн утгаараа допингийн сэдэвт дүйцэж очих боломжтой.

Авчиг "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн захирал Ж.Энхжаргалан цахим хуудсаар дамжуулан уучлалт гуйснаас бусдаар асуудал буух эзэн, буцах хаяггүй замхрах гэж байна.

Адаглаад тендерийн мэдээллийн нээлттэй сайтаас шүүж үзэхэд, тус шинэ зүлгийг ямар компанитай хамтран ажиллаж, хэдэн төгрөгөөр худалдаж авсан нь олдохгүй байгаа. Тендер зарласан эсэх нь ч тодорхойгүй. Зөвхөн цэнгэлдэх хүрээлэнгийн гадна орчинд амьд зүлэг тарих, ногоон байгууламж тохижуулах ажил үйлчилгээний тендерүүд л бий юм.

Өчигдөр допингийн шинжилгээний асуудлаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар мэдээлэл хийсэн. Энэ үеэр сэтгүүлч хиймэл зүлэгний асуудлыг тодруулсан юм.

Ингэхэд "Бид бөхийн барилдаан зохион байгуулах л үүрэгтэй, зүлэг хамаагүй" гэж хариулсан нь эгээ л "Бөх юун дээр ч барилдсан бидэнд хамааралгүй" хэмээсэнтэй агаар нэг болов. Түүнчлэн зүлгэн дээр халтирснаас болж хэчнээн бөхөд асуудал үүссэн талаарх тоон мэдээллийг ч мэдэхгүй байлаа.

Бөхчүүд ч чимээ имээгүй байх юм. Энэ янзаар энэ жил хиймэл зүлгэн дээр халтирсан асуудалд ямар нэг хариуцлага ярилгүй өнгөрч, алдааг дараа жилийн наадмаар л засах нь.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Дараа жил бөхийг цэнгэлдэхийн үндсэн зүлэг дээр барилдуулах шийдвэрт хүрсэн" гэж ярьжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яахаараа эзэн холбогдогч байдаггүй юм бэ. Өөрөө дэвсэгдээ юу. Цэнгэдэхийн даргад хариуцлага тооцох хэрэгтэй. Ажил хийсэн бол хариуцлагаа хүлээдэг болмоор байна шүү. Хуучин бахь байдагаараа дарагдаад өнгөрөх үү. Халтирсан бөхчүүдийн эрүүл мэндийг хэн хариуцах вэ. Хөгийн хогийн юман дээр хариуцлага тооцоод сүрийг үзүүлдэг биз дээ.

Зочин
Зочин

Үүнтэй холбогдуулан энэ жил спортын салбараар дамжуулан тив, дэлхийн чанартай хэд хэдэн тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахаар болсон байдаг. 2024 он гарснаас хойш Мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Бодибилдинг, фитнесийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Жюү жицүгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан.
Тэгвэл энэ сарын 22-28-нд чөлөөт нисэх загварын Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээн авах гэж байна. Түүнчлэн наймдугаар сарын 6-11-нд Олон улсын хүүхдийн спортын X наадам манай улсад болно. Мөн есдүгээр сарын 13-15-нд аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, 16-28-нд снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, түүнчлэн кураш бөхийн өсвөр, залуучууд, ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авахаар бэлтгэлээ хангажээ.
Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жил пауэрлифтинг, жюү жицү, хоккей, гимнастик, модон барилдаан, ширээний теннис, жүдо бөхийн олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад 129 орны 1563 тамирчин, 229 дасгалжуулагч, 95 шүүгч, 211 албан төлөөлөгч, 340 туслах ажилтан, 1577 хөгжөөн дэмжигч хамрагджээ. Эндээс Монгол Улсын эдийн засагт шууд болон шууд бусаар оруулсан орлогод үндэсний авиа компанид 4.9, зочид буудал, ресторанд 5.7, худалдаа үйлчилгээнд 3.2, нийт 14 тэрбум төгрөгийн орлого оруулсан байна.

Зочин
Зочин

Ажлаа мэддэггүй, төрийн албан хаагчийн үнэн төрх ийм болсон. Бөхийн барилдаан зохион байгуулах орон зай, талбай хэрэгтэй дээ.

иргэн
иргэн

АРАЙ Ч ДЭЭ ХҮЧИТ ЗААН ПҮРЭВСАЙХАН ТЭЛЭЭД УНАСАН ХОЁР ТӨМСӨГ НЬ БОЛ ХЭЦҮҮДСЭН БАЙХ БЯЦАРСАН БАЙХ ХАЙРАН САЙХАН БӨХ ХУРДАН Л ЭДГЭЭСЭЙ ЭНЭ ЖИЛ ТҮРҮҮЛЭХ ЁСТОЙ БАЙЛАА

Иргэн
Иргэн

Шүүхэд гомдол гаргах хэрэгтэй зүгээр хохироод өнгөрнө гэж юү байсан юм гомдол гаргадаггүй учраас ажилдаа хариуцлагатай хандахгүй байгаа юм

Зочин.
Зочин.

Юун эзэн олдохгүй гэж.Нямбаатар байж л байншдээ.өөр хэнийг хайгаав стодионы эзэн бас бна..

Наран
Наран

Гайхах юу байна ? хулгайч авилагч үүрэлсэн улс чинь хиймэл зүлэг байтугайг баригдахгүй юм шиг бултуулж байна .Гэсэн ч баригдана хулгай авилага хойноосоо заавал нэхэл дагуулдаг баригддаг жамтай .

Увс
Увс

Төмөр хадаастай гутал өмсөөд... баатар шигээ тийрээд бай...

Зочин
Зочин

Бат-Өлзий Пүрэвсайхан заан гээд түрүүлэхгүй байлаа гэхэд өлхөн их бага шөвөгт шалгарах бөхчүүд энэ зүлэгнээс болж энэ жилийн наадамаа харамсалтайгаар өндөрлүүллээ бөхийн бадилдаа зохион байгуулж байгаа комисс нь ч халтирч унаж байгааг нь мэдсээр байж хохино гэж байгаа юум шиг хараагүй царайлж унасанд тооцоод хохироолоо давж байгаа нь ч жудаггүй гэж дэвхэрч гүйгээд

Зочин
Зочин

Гоё гоё уянгын халилтай яриад байсан Нямбаатарын үед ч нөгөө дуулиант ногоон автобусны хэрэгтэй ижил төстэй учир битүүлэг худалдан авалтууд явагдаж байгаа нь тодорхой боллоо.Сэтгүүлчид хөөцөлдөөд тодруулж чадахгүй бол АТГ нь тэндер зарласан эсэх хэний шийдвэрээр хэн худалдан авсан зэргийг эрхбиш тодруулах бизээ.Шинэ сонгууль явагдаж шинэ парламент бүрэлдсэн одоо өмнөх шигээ биш ил тод шударга байдал ирнэ гэж ард иргэд чинь итгэж хүлээж байгаа шүү.

Зочин
Зочин

тэр нянбаатар гэж новшоос асуугаач бараг олон улсийн өндөр зэрэглэл гэх нь халаг хуцаад байсан биздээ

Зочин
Зочин

МАНгар дарга нартаа хэзээ хариуцлага тооцож байлаа даа. Тийм түүх байхгүй нам шүү дээ. Хүрэлсүх ЕС байхдаа дараагийн сонгуулиар дэвших замаа бодож жирэмсэн эмэгтэйг табчиктай алхууллаа гээд огцорч шинэ жишиг тогтооосон гэсэн жүжиг тавьсан өөр юу ч биш

Холбоотой мэдээ

Back to top button