Өмнөд Солонгост болсон уралдаанд монгол бүжигчин түрүүллээ

Ази тивийн А зэрэглэлийн бүжгийн тэмцээн болох Сөүлийн олон улсын гоцлол бүжигчдийн тэмцээн долоодугаар сарын 4-17-нд БНСУ-ын Сөүл хотноо болж өндөрлөлөө.
Энэ тэмцээнд Монголоос Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин А.Түвшинбаяр үндэсний бүжгийн төрөлд нэгдүгээр байр эзэлж, өчигдөр албан ёсоор шагналаа гардан авсан байна. Тэрбээр Тэнгэрийн хутагт бүжгэн жүжгээр олонд танигдсан билээ.
Бүжигчин А.Түвшинбаяр цахим хуудастаа "Монгол бүжгийг тэмцээний хажуугаар нээлт болон хаалт гээд нийт 4 удаа бүжиглэлээ үнэхээр өвөрмөц гайхалтай гэдгийг энд байгаа хүмүүс заал дүүрэн орилж гайхалтайгаар мэдэрсэн нь миний хувьд монгол хүний омогшил мэдэрч бардам сайхан байлаа. Энэхүү тэмцээнд хамт оролцсон монгол бүжигчид болон Монгол Улсын консерватори оюутан суралцагчид та бүхэндээ мөн баяр хүргэе. Тусалж дэмжсэн хурцалж өгч байгаа бүх хүмүүстэй талархлаа илэрхийлье. Гэр бүлийн гишүүд болон Багш нартаа мөн талархлаа" гэжээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.