Нийгэм мэдээ
Туул голд сэлэх гэж ороод осолдсон залууг 3 дахь өдөртөө хайж байна

Туул голд сэлэх гэж ороод гарч ирээгүй 23 настай залууг гурав дахь өдрөө хайж байна.
Төв аймаг, Лүн сум Өгөөмөр багийн “Улаан-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 8 км/ “Туул” голын усанд 1 хүн сэлэхээр ороод осолдсон тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 19:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын 5 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн И /23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 08.12-ны өдрийн 05:30 цагаас эрэн хайх ажиллагааг явуулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.