Нийгэм мэдээ

Нийслэлд хогийг газар доорх чингэлэг рүү шилжүүлдэг ухаалаг сав байршууллаа

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, нэгдүгээр 40 мянгатын 1, 3, 12, 13, 14, 26 дугаар байрны голын талбайн дунд ухаалаг хогийн савыг анх удаа суурилуулжээ.

Энэ хогийн сав хэрэглэхэд хялбар, засвар үйлчилгээ хийхгүйгээр удаан хугацаанд ашиглах боломжтой. Бага зайд суурилуулж, газар доорх чингэлэг рүү шилжүүлснээр багтаамж ихэссэн. Чингэлгийг газрын түвшнээс доогуур тогтвортой температурт байлгаснаар ялзралыг удаашруулж, хог хаягдлаас гарах үнэрийг гадагш орчинд нэвтрүүлдэггүй. Мөн хогийг ил задгай хуримтлагдах нөхцөлийг бууруулж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна.

Ухаалаг хогийн сав нь дүүргэлтийн түвшний хяналтын системтэй учир Нийтлэг үйлчилгээний газар болон Тохижилт үйлчилгээний компаниудын диспетчерүүдэд сав тус бүрийн дүүргэлтийн мэдээлэл тогтмол ирнэ. Тэр дагуу тээвэрлэлт, ачилтыг тухай бүрт хийх боломжтой. Хог тээвэрлэх давтамж, шатахууны болон бусад зардлуудыг хэмнэх өндөр үр өгөөжтэй шийдэл юм.

Цаашид үе шаттайгаар хороодод ухаалаг хогийн сав, цэгүүдийг байршуулна гэж Чингэлтэй дүүргээс мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2 сар 5, 2025 11:30

Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Мандуулд баяр хүргэе ! Маш уха�##�аг зөв шийдвэр гаргасан байна. Нийслэл маань нийтдээ ийм уха�##�аг хогийн савтай болмоор байна даа !!!

Холбоотой мэдээ

Back to top button