Нийгмийн

Хоёр машины голд хавчуулагдсан эрэгтэйн амь насыг аварлаа

Төв аймаг, Эрдэнэ сум Хушинг баг "Дөтлүүр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс зүүн  зүгт 15 км/-т өчигдөр /2024.08.26/ хоёр автомашин мөргөлдөж төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг хүлээн авсан. 

Тухайн дуудлага мэдээллийн дагуу Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход, "Beiben North Benz-ND4257” зүтгүүр автомашин /1 зорчигч/, болон  "Бонго" загварын /1 зорчигчтой/ автомашинууд мөргөлдөж, "Бонго" загварын автомашины жолооч иргэн М /23 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ажиллан, Төв аймгийн Эрдэнэ сумын эрүүл мэндийн төв, Цагдаагийн тасгийн замын зохицуулагчид хүлээлгэн өгсөн.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Аврагчдад маш их баярлалаа.

Зочин
Зочин

Биеийн байдал нь ямар байгааг товч боловч мэдээлэх хэрэгтэй ш дээ.

Холбоотой мэдээ

Back to top button