Нийгэм мэдээ
Баянхошуу, Баруун, Зүүн салаа явдаг автобусны 7 чиглэлийг өөрчиллөө

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжны авто замыг маргааш /2024.09.13/ 22:00 цагаас энэ сарын 16-ны 06:00 цагийн хооронд хэсэгчилсэн өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор хаасан.
Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн 7 чиглэлд түр өөрчлөлт оруулахаар боллоо. Тодруулбал, тухайн авто замаар зорчдог нийтийн тээврийн чиглэлүүд болон том оврын автобуснууд хороолол дундуурх нарийн замаар явах боломжгүй тул Баянхошууны зам, Энхтайваны өргөн чөлөөгөөр тойрох, Эх нялхасын гудамжаар богино эргэх зэрэг зохицуулалт хийгдэнэ.
Иргэн та чиглэл харахдаа “UB smart bus” апликейшн дээр Z, -Z тэмдэглэгээтэйг сонгож харах боломжтой. Ингэхдээ,
- Ч:20А-Z “Баянхошуу-3,4 хороолол-Өнөр хороолол-/араар/ Геологийн төв лаборатори-МҮИС”
- Ч:20Б-Z “Баянхошуу-Геологийн төв лаборатори-3,4 хороолол- МҮИС”
- Ч:41Z “Баруун салаа-Жанцан дэлгүүр”
- Ч:41-Z “Халдварт-МҮИС”
- Ч:43Z “Баянхошуу-Ард кинотеатр-Бөмбөгөр худалдааны төв”
- Ч:54Z “Яармаг-10 хороолол-3,4 хороолол-МҮИС”
- Ч:48Z "Зүүн салаа-Чингэлтэй дүүрэг-МУБИС"
- Ч:48А-Z Зүүн салаа-Шинэ зам-Чингэлтэй дүүрэг-МУБИС гэсэн чиглэлүүдэд түр өөрчлөлт орно.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.