Нийгэм мэдээ

"Turkish Airlines" тайлбар өгөхөөс татгалзаж, аяллын компаниуд нислэгээ цуцлуулж эхэллээ

Turkish Airlines нислэгийн компанийн онгоцоор 14 настай аутизмтай охинтойгоо үйлчлүүлсэн эмэгтэй бүртгэлийн ажилтны бүдүүлэг үйлдлийн талаар олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Улмаар уг асуудалд иргэд шүүмжлэлтэй хандаж, хүний эрхийн мэдрэмжийн агуулгыг хөндөж байгаа юм.

Тодруулбал, Есдүгээр сарын 19-ний өдөр Turkish Airlines-аар нисэхээр бүртгэл хийлгэж байсан эмэгтэйн 14 настай аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийг бүртгэлийн ажилтан “хэвийн биш хүүхэд байна. Онгоцонд бусдад саад болохоор байна” хэмээн бүртгэхээс татгалзсан байна. Үүний дараа тус бүртгэлийн ажилтан дахин Истанбулаас Европ орох онгоцны суудлыг бичихдээ эмэгтэйг охиноос нь хол суулгахаар зохицуулалт хийсэн байжээ. Иймд охины ээж гаднын улсад харин ч дараалалгүй оруулдаг, хүнд саад болох өвчлөлгүй охиныг маань илтэд гадуурхаж, бүдүүлэг зан гаргалаа гэдгийг онцолж, эл асуудлаар гомдол гаргахаа мэдэгдээд байгаа юм.

Эмэгтэйн уг сэтгэгдэл олон нийтийн сүлжээнд тархсанаас хойш тус нислэгийн компаниар үйлчлүүлдэг зарим аялал жуулчлалын агентлагууд гэрээгээ цуцалж эхэллээ. Тухайлбал, Аутизмтай хүүхдийг ялгаварлан гадуурхсан мэдээтэй холбогдуулан AirPlane Travel Agency агентлаг Турк улсын аяллыг Turkish Airlines-р гаргахгүй болсноо үүгээр мэдэгдэв.

Харин энэ талаар Turkish Airlines- аас тодруулахад, "Бид энэ асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй. Тайлбар авахыг хүсвэл манай төв буюу Турк руу хүсэлт илгээх шаардлагатай. Манай компанид энэ асуудалд тайлбар өгөх монгол талаа хариуцсан алба байхгүй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Азаа
Азаа
9 сар 23, 2024 12:19

Дэндүү Доромж үзсэн Туркийн онгоцонд бүү суу. Хүний эрх тэр тусмаа хүүхдийн эрх зөрчсөн бүдүүлэг үйлдэлд зохих хариуцлага тооцох хэрэгтэй.

Зочин
Зочин
9 сар 23, 2024 14:24

Яг зөв. Ингэж сэтгэл зүрхээрээ нэгдэх хэрэгтэй. Бид үнэт эрдэнэ мэт цөөхөн монголчууд шүү.

Тайлбар
Тайлбар
9 сар 23, 2024 15:30

За бас онгоц г�##�т тэрэг автобусанд орилж хашхирч уйлдаг суд�##�даг бол ...ялангуяа агаарын тээвэрт ...бу�####�д зүрх дар�##�тад нөлөөлнө л дөө

Иргэн
Иргэн
9 сар 23, 2024 16:58

Илтэд бу�####�д саад учруулж амглан тайван байдлыг �##�дагдуулхаар орилож, чар�##�даг, мэдрэмжгүй хүндээр бие за�####�г энэ тэр бол бодох л асууд�##�!!! Ёстой тусгай сууд�##� захи�##�б�##� !!! Монголчууд чинь бүдүүлэг шүү бу�####�д төвөг учруулах энэ тэр бол хамаагүй өөрсдөө болж бүтэж байв�##� толгойн дээгүүр гишгээд гарна!!!

Зочин
Зочин
9 сар 23, 2024 19:57

Аутизмтай ч юм уу ямар нэг өөрчлөлттэй хүүхэд зорчигчид амаргүй байдаг. Сөүлээс нэг удаа нисэж ирэхэд арын сууд�##�д тийм хүүхэд суусан. Гэв гэнэт үе үе эвгүй орилж цочоогоод гар нь юм л бол толгой руу цохьчих гээд их хэцүү байсан. Эвгүй үе үе чанга орилж цочоож байсан. Иймд тийм хүүхдүүдийг эцэг эх нь хэлээд хүний ард т�##�д биш нүүр эгнээнд суулгах хэрэгтэй мэт санагдсан. Хаа очиж тэр хүүгийн ээж их соёлтой даруу төлөв эмэгтэй байсан

Зочин
Зочин
9 сар 23, 2024 20:42
Reply to  Зочин

Миний хүүхэд АХЭ-тэй ( Аутизмын хүрээний эмгэг ) буюу ASD-тэй. Гэхдээ тэд ихэнх нь хэзээ ч орилж чарладаггүй, харин ч их дотогшоо чимээгүй, хүнтэй шууд харьцдаггүй, ээжээрээ л дамжуулж харьцдаг. АХЭ ийн үндсэн шинж тэмдэг нь нийгэмшдэггүй буюу бусадтай харьцдаггүй, дотогшоо, бүх ертөнцөө дотроо төсөөлж маш их юмыг дотроо бодож сэтгэж харж түүнийгээ их өвөрмөцөөр зурах, бичих, гараараа бүтээх гэх мэт илэрхийлдэг. Түүнээс яриад байдаггүй. Гэхдээ хэлгүй биш, бүх үгийг ярьж хэлж чадна, зүгээр л ихэнхдээ дуугай байдаг. Дураа хүрэхээр ярина. Тэр ээжийг маш сайн ойлгож байна. Би бүр тэмцээд уйлж байсан бас. Монгол аав ээжүүд ихэнх нь мэдэхгүй, хүүхэддээ ч хэлж өгдөггүй, харин ч ангийн хүүхдүүд нь маш сайхан хүлээж авч тус�##�ж дэмжиж, хайрладаг. Тэд нас нь бага байх тусам хэзээ шоолдоггүй, ялгааг нь ч мэддэггүй, өөрсдийн адил л хүлээж авч найз�##�ж тус�##�даг.

Зочин
Зочин
9 сар 24, 2024 13:16
Reply to  Зочин

Thh, autismtai hun orilj baihiig amidraldaa harj baisangui. Het chimeegui ni l sanaa zowmoor

Зочин
Зочин
9 сар 24, 2024 11:37

Аял�##�ын компаниуд гэрээгээ цуц�##�ж бгаа нь сайн хэрэг. Ийм бүдүүлэг харилцсан ямар ч үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлхээс татг�##�заж сурах хэрэгтэй

Зочин
Зочин
9 сар 24, 2024 13:28

Аутизмтэй хүүхдүүд харин ч дуугай, мөрөөрөө л байдаг, тэдэнд орилж хашгирах авир байдаггүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button