Эдийн засгийн мэдээ

Ипотекийн зээл МИК рүү шилжсэнээр үргэлжлүүлэн хамрагдах боломжтой юу

Иргэн орон сууцны зээлийг "МИК ОССК" ХХК-иас худалдан авсан тохиолдолд дахин ипотек болон бусад зээл авах боломжтой аж. Ингэхдээ зөвхөн Монголбанкны эх үүсвэрээр санхүүжүүлэх орон сууцны зээлийн хувьд төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт өмнө нь хамраагүй байх ёстой.

Мөн дахин ипотек болон бусад зээлд хамрагдах боломжтой бөгөөд өр, орлогын харьцаа нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байна гэжээ. Хэрвээ үүнээс хэтэрвэл нэмэлт зээл авах боломжгүй юм. Өрхийн орлогын зээлдэгчийн өрийн дарамтын төвшинг илэрхийлэх учир түүнээс давсан тохиолдолд зээл эрсдэж болзошгүй учраас тухайн шаардлагыг зээлийн хугацааны турш хангаж байх шаардлагатай юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button