Нийгэм мэдээ

Монгол Улс энхийг сахиулагчийн тоогоор дэлхийд наймдугаарт жагсаж байна

Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол улсаа төлөөлөн оролцох Зэвсэгт хүчний 14 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өчигдөр /2024.10.14/ жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ.

Тэд удахгүй энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор Африк тивийг зорих гэж байгаа юм.

Одоогоор НҮБ-ын энхийг сахиулах долоон ажиллагаанд нийт 900 орчим монгол цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Харин өнгөрсөн 22 жилийн хугацаанд энхийг дэмжих ажиллагаанд нийт 22 мянга гаруй монгол оролцжээ. Энэ үзүүлэлтээрээ энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч дэлхийн 120 улсаас наймдугаарт, эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоогоор 16 дугаарт, Зүүн хойд Азийн улс орнуудаас нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа юм.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button