Казахстаны “Казатомпром” компани Хятад руу уран нийлүүлэх томоохон хэлцэл хийхээр болжээ

“Казатомпром” компаниас Хятадын Үндэсний Цөмийн Корпораци болох CNNC Overseas Limited болон China National Uranium Corporation Limited (CNUC) буюу Хятадын Ураны Үндэсний Корпораци нар уран нийлүүлэх томоохон хэлцэл хийхээр болсон талаараа олон нийтэд мэдээлжээ. Хувьцаа эзэмшигчдийн хурал ирэх сарын 15-нд товлогдож, хэлэлцээрийн асуудлаар санал хураана гэв. Хэрвээ энэхүү хэлцэл ахицтай байвал цаашид ураны зах зээлд Казахстан улсын нөлөөлөл илүү хүчтэй болно гэсэн үг юм.
“Казатомпром” нь ураны зах зээлд илүү их хөрвөх чадварыг бий болгохын тулд Швейцарьт төвтэй “TH Kazatom” худалдааны охин компанийг байгуулснаа зарлаж байсан билээ. “Казатомпром”-ын тээвэрлэлт Санкт-Петербургээр ямар ч хязгаарлалтгүйгээр үргэлжилсээр байгсан ч 2022 оны эхээр улс төрийн нөхцөл байдлаас үүдэн Оросын төмөр зам, боомтоос зайлсхийсэн өөр зам эцэслэн шийдэгдэх хүртэл Казахстаны ураны нийлүүлэлтийг түр зогсооход хүрсэн юм. Ингээд 2022 оны 9-р сард “Казатомпром” Транс-Каспийн тээврийн замаар Канадын Камеко руу уран илгээж эхэлсэн билээ. Тус илгээмж 2022 оны 12-р сард Канадад очсон бөгөөд тээвэрлэлтийн хамгийн боломжийн гарцыг өөрсдөдөө бий болгосноор ураны зах зээл дэх нөлөөлөл нь тэлсэн юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗХУ-ын харьяанд байсан Казакстан Оросын нөлөөнөөс ийм зоригтой ангижирч чадаж, ураны олборлолт, эксп орт хийж бөйхад манайх Оросын а лбан бус хорионд ор чоод тэнэг юм шиг яаж ч чадахгүй сууж байх ч гэж дээ
Казакууд ухамсартай, боловсролтой, эх оронч бна, бид тэр та лаар тааруухан бнаа.
Манай эрх баригчид дотор Женко нтр гээд Оросын тавиулууд олон бна, оркууд дотор ч монголоосоо илүү орост хайртай "эх орончид" бас бна.
Туйлын харамса лтайяа, хө !!!
Orosiin nuluu ix baigaa daa
Kaz neft bugd orosiin xyanaltad baidag. Kazd Orosiin nuluu ix.