Нийгмийн

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС-ийн дэд тэргүүн ноён Кэнжи Окамуратай уулзлаа

АНУ-ын Вашингтон хотноо Олон улсын валютын сан, Дэлхийн банкны жилийн чуулга уулзалт энэ өдрүүдэд буюу 2024 оны аравдугаар сарын 21-нээс 26-ны өдрүүдэд болж байна.

Тус уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн албаны бусад төлөөллийн хамтаар оролцож байгаа бөгөөд уулзалтын үеэр ОУВС-ийн дэд тэргүүн ноён Кэнжи Окамуратай уулзлаа. Талууд уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болон санхүүгийн зохистой хяналтыг хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Энэ удаагийн жилийн чуулга уулзалтад бусад улс орны Төв банкнуудын Ерөнхийлөгч, Сангийн сайд, бизнесийн салбарын төлөөлөгчид, парламентын гишүүд, иргэний нийгмийн байгууллагууд оролцож, дэлхий дахины санхүү, эдийн засгийн нөхцөл байдлын хэлэлцэж байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button