"4200 багшийн дутагдал 1000 болж буурсан"

Энэ оны долоодугаар сард ЕБС-д 4200 багш дутагдалтай байгаа тоон мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор багшийн хүртээмжийг сайжруулахаар ажиллаж эхэлсэн. Энэхүү ажлуудын явц хэрхэн үргэлжилж байгааг БЕГ-ын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.
Тэрбээр, "Долоодугаар сарын 20-нд 4200 багш дутагдалтай гэх нэгдсэн тоон мэдээлэл гарсан. Багш нарын шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлсний эцэст одоогийн байдлаар 1000 орчим багш дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл 4200 багшийн дутагдал 1000 болж буурсан. Арваннэгдүгээр сарын 15-н гэхэд 1000 орчим багшийг тэтгэвэртээ гарсан ахмад багш нар болон дадлагын багш нарыг ажилуулж дутуу орон тоогоо нөхөж ажиллах төлөвлөгөөтэй байна" гэлээ.
Нэмэлтээр дурдахад, 2023-2024 оны хичээлийн жилд 871-н Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-д 37 мянга орчим багш ажилласан. Харин ирэх 2024-2025 оны хичээлийн жилд 890 орчим сургуульд 40 мянган багш ажиллах төлөвлөгөөтэй байсан юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наранбаяр сайдад баяр хүргэе ! Сэдсэн санасан ажлуу д нь эхнээсээ бүтэж л бна даа, хө !
Ажлын байрны зараа хавар тавьж байгаач. Намраас эхэлнэ гэж гэрээ хийгээд. Цагийг нь тулгаад хичээл эхлэхээр бөөн сэнсаац үүсгэж ажлын байраа нөхдөг газар! Үргэлж тэгнэ.
Ха ха хэн нотлох уу. Хулгайчууд энэ байтугай л попордог бус уу
Монгол улсад статистикийн тоо бүгд худлаа байдаг!!! Гэхдээ төрийн хүмүүсийн хэн ч худлаа тоо гаргасны хариуцлага хүлээдэггүй ккк